Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Шадар сайд С.Амарсайхан нар Замын-Үүдийн шинэ боомтын үйл ажиллагаатай танилцлаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Шадар сайд С.Амарсайхан нар Замын-Үүдийн шинэ боомтын үйл ажиллагаатай танилцлаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 21, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Шадар сайд С.Амарсайхан нар Замын-Үүдийн шинэ боомтын үйл ажиллагаатай танилцлаа

2023 оны 2 сарын 14

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Шадар сайд С.Амарсайхан, УИХ-ын гишүүд, байнгын хорооны дарга нар өнөөдөр Замын-Үүд дэх шинээр ашиглалтад орсон боомтын үйл ажиллагаатай танилцаж байна. 

Arslan.mn

Энэ үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлэхдээ "Улс орны үндэсний аюулгүй байдал, эдийн засаг, хүн ардын аж амьдралд хил, боомтын үйл ажиллагааны сайжруулалт нь чухал нөлөөтэй. Өөрөөр хэлбэл хөгжлийн тогвортой байдалтай шууд холбоотой асуудал учраас миний бие өнгөрсөн оны 12 дүгээр сард БНХАУ-д төрийн айлчлал хийсэн. Хоёр талын худалдааны нийт хэмжээг 20 тэрбум төгрөг хүргэх зорилт тавьсан. Энэ зорилт ханган хэрэгжинэ гэдэгт би итгэлтэй байгаа. 

Энэ хүрээнд хил боомтын чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, дээд түвшний гэрээ хэлэлцээрүүдийг амжилттай тохиролцсон. Хил гааль бүрэн нээгдээд байгаа нь энэ ажлын үр дүн гэж харж байгаа. БНХАУ-ын талтай хил боомтыг сайжруулах чиглэлээр сайн ярилцсан. Урд хөрш ажлаа сайн хийдгийг бид бүгд мэднэ. Одоо бид ажлаа сайн хийх хэрэгтэй. Монгол Улс нэн тэргүүнд хил боомтын бэлэн байдлыг сайтар хангах шаардлагатай бөгөөд энэ нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, ард түмний аж амьдрал, улс орны эдийн засаг, хөгжлийн тогтвортой байдалтай шууд холбоотой." хэмээлээ. 

 

Arslan.mn

Гаалийн Ерөнхий газрын дарга Р.Отгонжаргал энэ үеэр "Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 47 дугаар тогтоолоор Гаалийн шинэчлэлийн ажлыг хийж эхэлсэн. Дээрх ажлын хүрээнд үндсэн таван том ажил, арга хэмжээг хийж хэрэгжүүлэх юм. Өнөөдрийн байдлаар Замын-Үүд боомтод 16,6 тэрбум төгрөгийн санхүүжилтээр ухаалаг гарц, рентген тоног төхөөрөмж, хар тамхи илрүүлэх тоног төхөөрөмжийг суурилуулсан бөгөөд үүнээс гурван арга хэмжээ 100 хувийн гүйцэтгэлтэй байна. Өнөөдрийн байдлаар 91 ухаалаг гарц хийгдэх ёстойгоос 53 ухаалаг гарцыг зорчигч тээврийн үйлчилгээнд бүрэн нэвтрүүлээд байна. Гаалийн мэдээллийн нэгдсэн системд иргэд, ААН мэдээллээ илгээсэн тохиолдолд тээврийн хэрэгслийг нэг минутын дотор нэвтрэх боломжтой болсон. Мөн гаалийн цахим үйлчилгээний системд иргэний 13 үйлчилгээ, ААН-ийн 33 үйлчилгээг цахимд шилжүүлж 2022 оны 02 дугаар сараас хойш импорт, экспортын 3780 бүрдүүлэлтийг хийж, 35,5 тэрбум төгрөгийн татвар, 227 сая төгрөгийн хураамжийг улсын төсөвт бүрдүүлээд байна." гэдгийг энэ үеэр онцоллоо. 

Arslan.mnArslan.mnArslan.mn

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
644797
0 эможи

keyboard_arrow_up