Ши Жиньпин, В.В.Путин, Ким Жон Ун нарын 10 гаруй улсын төр, засгийн тэргүүн мэндчилгээ ирүүлжээ Ши Жиньпин, В.В.Путин, Ким Жон Ун нарын 10 гаруй улсын төр, засгийн тэргүүн мэндчилгээ ирүүлжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 30, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Ши Жиньпин, В.В.Путин, Ким Жон Ун нарын 10 гаруй улсын төр, засгийн тэргүүн мэндчилгээ ирүүлжээ

2023 оны 7 сарын 11

Arslan.mn

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан гадаадын улс орнуудын төр, засгийн тэргүүнүүд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд баярын мэндчилгээ ирүүлсээр байна.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин мэндчилгээндээ:

“Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч өө,

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан БНХАУ-ын Засгийн газар, Хятадын ард түмний нэрийн өмнөөс болон хувиасаа Танд, Танаар дамжуулан танай улсын Засгийн газар, ард түмэнд чин сэтгэлийн баярын мэндчилгээ дэвшүүлье.

Уул, усаар холбогдсон Хятад, Монгол Улс урт хугацааны сайн хөршийн найрсаг харилцааг хөгжүүлэх нь хоёр орны ард түмний язгуур ашиг сонирхолд бүрэн нийцдэг.

Найрамдал, харилцан итгэлцэл, хамтын ажиллагааг тасралтгүй гүнзгийрүүлж, “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийн харилцааг өндөр түвшинд хүргэхийн төлөө хамтран ажиллахад бэлэн байна.

Хоёр талын тохиромжтой үед үзэсгэлэнт Монгол оронд дахин айлчлахыг хүсэж байна.

Монгол Улс, Монголын ард түмэнд хөгжил дэвшил, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэжээ.

ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путин мэндчилгээндээ:

“Эрхэм хүндэт ноён Ерөнхийлөгч,

Үндэсний их баяр наадам, Ардын Хувьсгалын 102 жилийн ойг тохиолдуулан чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж байгааг минь хүлээн авна уу.

Найрамдал, сайн хөршийн уламжлалт харилцаатай манай хоёр орны хооронд ажил хэрэгч улс төрийн яриа хэлэлцээ, олон салбарт харилцан ашигтай хамтын ажиллагаа тогтсон.

Цаашид “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийн харилцааг хөгжүүлэх нь Орос, Монголын ард түмний язгуур эрх ашигт нийцэж, бүс нутгийн тогтвортой, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд тус дөхөм болно гэдэгт итгэлтэй байна.

Танд эрүүл энх, амжилт хүсэхийн зэрэгцээ Монголын нийт ард түмэнд аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэжээ.

Швейцарын Холбооны Ерөнхийлөгч А.Берсе  

“Эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн байхыг Монголын ард түмэнд хүсэн ерөөе. Ирэх жилүүдэд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа өргөжин гүнзгийрнэ гэдэгт итгэлтэй байна”.

Арабын Бүгд Найрамдах Египет Улсын Ерөнхийлөгч Абдел Фаттах Эл-Сиси

“Египетийн төр, засгийн нэрийн өмнөөс болон хувиасаа Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, монголын найрсаг ард түмэнд Үндэсний их баяр наадмын баярын мэнд хүргэж, эрүүл энх, сайн сайхан, хөгжил, цэцэглэлтийг хүсэн ерөөе. Нэгэн жарныг дамнан хөгжиж ирсэн Монгол, Египет хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа улам бэхжинэ гэдэгт итгэлтэй байна”.

БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жон Ун

“Түүхэн харилцаатай Солонгос, Монгол Улсын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа хоёр улсын ард түмний эрх ашигт нийцэн улам өргөжин хөгжиж,  улс орныхоо хөгжил, цэцэглэлтийн төлөөх ажил үйлсэд өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе”.

Бүгд Найрамдах Ардчилсан Алжир Ард Улсын Ерөнхийлөгч Абдельмаджид Теббун

“Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Монголын ард түмэнд Үндэсний их баяр наадмын баярын мэнд хүргэж, эрүүл энх, сайн сайхан, энх тайван, хөгжил, цэцэглэлтийг хүсэн ерөөе. Монгол, Алжирын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж, хоёр орны ард түмнийхээ хүсэл эрмэлзэлд нийцсэн үр дүнтэй түншлэлийн харилцааг бэхжүүлэн ахиулахын төлөө хамтран ажиллах хүсэл эрмэлзэлтэй байна”.

Бүгд Найрамдах Сингапур Улсын Ерөнхийлөгч Халима Яаокоб

“Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Монголын найрсаг ард түмэнд Үндэсний их баяр наадмын баярын мэнд хүргэж, сайн сайхан, энх тайван, хөгжил дэвшлийг хүсэн ерөөе”.

Саудын Арабын Хаант Улсын Хаан Салман бин Абдулазиз Аль-Сауд, Угсаа залгамжлах Ханхүү бөгөөд Ерөнхий сайд Мухаммед бин Салман Аль-Сауд

 “Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд аз жаргал, эрүүл энх, сайн сайхан, найрсаг монголын ард түмэнд хөгжил цэцэглэлтийг хүсэн ерөөе”.

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглүн Сисүлид

“Лаос, Монголын нэгэн жарны туршид хөгжиж ирсэн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хоёр ард түмний эрх ашигт нийцүүлэн бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх үйл хэрэгт хамтран ажиллахын төлөө байна”.

Хорват Улсын Ерөнхийлөгч Зоран Миланович

“Монголын ард түмэнд хөгжил цэцэглэлтийг хүсэн ерөөж, Хорват, Монгол хоёр орны харилцаа цаашид улам бэхжиж, эрчимжинэ гэдэгт итгэлтэй байна”.

Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч Александр Лукашенко

 “Хоёр улсын худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, боловсрол, шинжлэх ухааны салбаруудын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж чадна гэдэгт итгэлтэй байна”.

 

Эх сурвалж: ЕТГ-ын ХМА

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
648903
0 эможи

BAT
2023-08-09 08:34
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Зочин
2023-07-11 21:10
Үнэхээр гоё байна шүү монгол орон минь мандан бадраг ээ
keyboard_arrow_up