Гадныхан айлчлалын тухай : Монгол Улс БНФУ-тай нэг тэрбум еврогийн уран олборлох ГЭРЭЭГ ҮЗЭГЛЭЛЭЭ Гадныхан айлчлалын тухай : Монгол Улс БНФУ-тай нэг тэрбум еврогийн уран олборлох ГЭРЭЭГ ҮЗЭГЛЭЛЭЭ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 29, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Гадныхан айлчлалын тухай : Монгол Улс БНФУ-тай нэг тэрбум еврогийн уран олборлох ГЭРЭЭГ ҮЗЭГЛЭЛЭЭ

2023 оны 10 сарын 13

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сарын 10-аас 14-ний хооронд Бүгд найрамдах Франц Улсад төрийн дээд хэмжээний айлчлал хийж байгаа билээ.

Айлчлалын хүрээнд өчигдөр буюу пүрэв гарагт БНФУ-ын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг угтан авч, стратегийн ач холбогдолтой томоохон гэрээнүүдийг үзэглэсэн юм.

Arslan.mn

Тэгвэл энэхүү түүхэн айлчлалын талаар олон улсын хэвлэл, мэдээллийн байгууллага www.barrons.com дараах мэдээллийг гаргажээ. Үүнд

“Монгол Улс Францын Орано групптэй уран олборлох нэг тэрбум еврогийн гэрээг пүрэв гарагт үзэглэлээ хэмээн БНФУ-ын Ерөнхийлөгчийн албанаас мэдээллээ.  Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон өнгөрсөн тавдугаар сард Монгол Улсад айлчилсантай холбогдуулан хоёр улс харилцаагаа өргөжүүлэхээ амласан. Францын Ерөнхийлөгчийн ажлын албаныхан Хятад, Оросоор хүрээлэгдсэн Монгол Улсад эдгээр "онц хүчирхэг хоёр хөрш"-ийн өмнө "илүү их стратегийн бүрэн эрхт байдлын үр шимийг хүртэх арга замыг" өгөхийг хүсч байна гэжээ.

Arslan.mn

Мөн оны эцэс гэхэд эцэслэгдэх хөрөнгө оруулалтын гэрээнд Францын Thales фирмээс Монгол Улсад харилцаа холбооны хиймэл дагуул нийлүүлэх, литийн орд хайх төслийг тусгахаар тохиролцлоо. Төрийн дээд хэмжээний айлчлалын хүрээнд хоёр улсын ерөнхийлөгч болон 100 орчим зочид Елисей ордонд төрийн зоог барьсан” гэжээ.

Мэдээллийн дараа гарын үсэг зурсан зургаан баримт бичиг:

  1. Онцгой байдлын ерөнхий газрын агаараас аврах ангид нэмэлт сургалт явуулах төслийн санхүүжилт олгох тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын санхүүгийн хэлэлцээрт Францын талаас Францын жижиг, дунд үйлдвэр, худалдаа, аялал жуулчлалын асуудал эрхэлсэн сайд Оливия Грегуар, Монголын талаас Сангийн сайд Б.Жавхлан
  2. Онцгой байдлын ерөнхий газарт гал унтраах тусгай зориулалтын машин нийлүүлэх төслийн санхүүжилт олгох тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын санхүүгийн хэлэлцээрт Францын талаас Францын жижиг, дунд үйлдвэр, худалдаа, аялал жуулчлалын асуудал эрхэлсэн сайд Оливия Грегуар, монголын талаас Сангийн сайд Б.Жавхлан
  3. Монгол Улсын Засгийн газар болон "Орано майнинг” компанийн хооронд байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төсөл боловсруулах ажлын хэсгийн хэлэлцээний протоколд Францын талаас “Орано групп”-ийн ерөнхий захирал Клод Имовен, Монголын талаас “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт
  4. Монгол Улсын Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон БНФУ-ын “Thales Alenia Space” компанийн хоорондын харилцан ойлголцлын тухай Санамж бичигт Францын талаас “Thales Alenia Space” компанийн гүйцэтгэх захирал Эрвэ Дэррэй, Монголын талаас Цахим хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал
  5. Геологийн шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны тухай чиглэлээр хамтран ажиллах тухай Францын Геологи, уул уурхайн судалгааны товчоо болон Монголын Үндэсний геологийн алба хоорондын харилцан ойлголцлын Санамж бичигт   Францын талаас Геологи, уул уурхайн судалгааны товчооны үйл ажиллагаа хариуцсан захирал Кристоф Пуанссо, Монголын талаас Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У.Нямхүү
  6. Бүгд найрамдах Франц улсын Геологи уул уурхайн судалгааны товчоо, Францын геофизикийн ерөнхий компани болон Монголын үндэсний геологийн алба хоорондын эрмэлзлийн захидалд Францын талаас Геологи, уул уурхайн судалгааны товчооны үйл ажиллагаа хариуцсан захирал Кристоф Пуанссо, Геофизикийн ерөнхий компанийн  Геологийн шинжлэх ухааны менежер Никола Салаун, Монголын талаас Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У.Нямхүү нар гарын үсэг зурлаа.

Айлчлалын үеэр хоёр улсын төрийн далбааг Парис хотын төв гудамжнуудад байрлуулж, өндөр зэрэглэлийн хамгаалалт гарчээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
651732
2 эможи

Зангараг
2023-10-16 01:01
Ураан олборлох бол болж бнаа, харин цөмийн хаягдлыг монголд булшлах бол огтоос байж болохгүй зүйл анги. Хэржв тэгэх аваас Хүрэлсүхийн толгой бөндөсхийхээс өөр аргагүй.
Зочин
2023-10-15 09:23
Арева шиг том компани үхэр монголыг тоож байгааг их юм гэж бод! Тэгээд орос хчтад гэж агуу том 2 мангасын яг аман дотроос нь гараа хийж авах гэж аврах гэж зүрхэлж байгаад нь баярла малнууд аа!
Зочин
2023-10-15 09:21
Баяр хүргэе! Улныхан болон шантаажчид женкочид боож үхэх гэж байгаа нь ойлгомжтой!
Зочин
2023-10-14 15:55
Арева гэдэг хулгай компанийг оруулахгүй байх хэрэгтэй.
Зочин
2023-10-13 19:23
Монголын өлөн хулгайчдыг хошгируулаж байгаад юу л болж байна. Цуг яваа новшнууд нь топ өлөн хулгайчид байх шив
Зочин
2023-10-13 09:36
Худлаа инээгээд гар бариад явах ч яахав. Цаад гэрээ хэлэлцээрээ шулуулчихгүй гайгүй юм хийсэн л байгаа даа.
keyboard_arrow_up