Д.Амарбаясгалан: Орано компанийн төсөл ашиглалтад орохоор жил бүр татвар, АМНАТ хэлбэрээр $100 орчим саяыг авах нөхцөл бүрдэнэ Д.Амарбаясгалан: Орано компанийн төсөл ашиглалтад орохоор жил бүр татвар, АМНАТ хэлбэрээр $100 орчим саяыг авах нөхцөл бүрдэнэ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 28, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Д.Амарбаясгалан: Орано компанийн төсөл ашиглалтад орохоор жил бүр татвар, АМНАТ хэлбэрээр $100 орчим саяыг авах нөхцөл бүрдэнэ

2023 оны 10 сарын 16

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНФУ-д төрийн айлчлал хийх үеэр Монгол Улсын Засгийн газар болон "Орано майнинг” компанийн хооронд байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төсөл боловсруулах ажлын хэсгийн хэлэлцээний протоколд гарын үсэг зурсан. Уг протоколын талаар айлчлалын бүрэлдэхүүнд багтсан ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Парис хотод сурвалжлах багийнханд мэдээлэл өгсөн юм.

Тэрбээр "Монгол Улсад 26 жилийн турш хайгуулын үйл ажиллагаа явуулсан Францын төрийн өмчит "Орано" групптэй Монгол Улсын төрийн өмчит “Эрдэнэс Монгол” нэгдэл ажлын хэсгийн протоколд гарын үсэг зурлаа.

Францын Ерөнхийлөгч Макроны Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын хүрээнд  ураны салбарт хамтран ажиллах санал санаачилгыг хоёр тал гаргасан байдаг. Энэ цагаас хойш буюу сүүлийн зургаан сарын хугацаанд энэхүү хэлэлцээр өрнөсөн.

Хэлэлцээрийн гол зорилго нь гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтыг хэрхэн татах вэ, тогтвортой ажиллах нөхцөлийг хэрхэн бүрдүүлэх вэ гэдэгт оршино. Энэ чиглэлд ч төвлөрч ярилцсан.

Монгол Улсын хувьд гуравдагч хөршийн томоохон хөрөнгө оруулалтыг Оюутолгой гэж хардаг. Оюутолгойн ордын 34 хувийг бид эзэмших байдлаар хамтын ажиллагааг эхлүүлсэн. 34 хувийг эзэмшсэнээрээ Монголын тал хөрөнгө оруулалт оруулах, хамтарсан хариуцлага хүлээх нөхцөлүүд бий болж мөн төсөв санхүү, ашиг хүртэх байдал дутагдалтай байдаг гэх шүүмжлэл бий.

Харин энэ удаагийн хэлэлцээрийн гол утга учир нь аливаа төрлөөр хөрөнгө оруулах үүргийг бид хүлээхгүй. Бодит ашгийг илүү бодитой хүртэх нөхцөлийг хангах үүднээс ажлын хэсэг ажилласан. Үүнийг тохиролцсон хэмжээндээ протколдож Засгийн газраас дамжуулан УИХ-д өргөн барих нөхцөлөө хангаж байгаа юм. Энэ төслийн үнэ цэнийг өнөөдрийн өртгөөр тооцоход 12 тэрбум долларынх. Энэ төслөөс Монгол Улс 30 жилийн хугацаанд нийт дүнгээрээ 3.2 тэрбум орчим долларын орлогыг татвар, АМНАТ, ногдол ашиг хэлбэрээр хүртэхээр байгаа нь өндөр ач холбогдолтой.

Франц Улс ТЭЗҮ-ийг боловсруулсан. Үүнээс 4.5 тэрбумын цэвэр ашигтай байна гэсэн тооцоолол бий. Энэ үнийн дүнгээс 1.6 орчим тэрбум долларыг Монгол Улс АМНАТ хэлбэрээр авч буй нь нийт төслийн ашгийн 25 орчим хувийг баталгаатай авах нь гэж ойлгож болно. Төсөл ашиглалтад орох хугацаа гурван жилээр хэмжигдэж байгаа. Ашиглалтад орсон жилээс эхлээд жил бүр татвар болон АМНАТ хэлбэрээр 100 орчим сая долларыг тогтмол авах нөхцөл бүрдэж байгаа юм.

Францтай ураны салбарт хамтран ажиллах яриа хэлэлцээ амар нөхцөлд болоогүй. Бизнес гэдэг утгаараа үр өгөөж нь харилцан ямар байх вэ гэдэгт ихээхэн анхаарсан. Монгол Улсын Засгийн газраас байгуулагдсан ажлын Үндсэн хуулийн 6.2 дэх заалтаа өгөөжийн 50+1 хувь нь Монголын талд байх ёстой гэсэн зарчмыг баримтлан ажилласан.

Францын тал Монгол Улсын Үндсэн хуульд хүндэтгэлтэй хандлаа.

Өнөөдрийн байдлаар дэлхийн зах зээлд нэг кг уран 147 доллар байна. Энэ цаг үед бид АМНАТ-ыг 12 хувиар тооцож авахаар тохиролцсон. Ойрын жилүүдэд ураны үнэ огцом өснө гэсэн төсөөлөл бий. Тэгэхээр үнийн өсөлт Монголд бодитой орж байна. Гагцхүү бид энэхүү төслийг хэрэгжүүлэх, тогтвортой байдлаар ажиллахад нь анхаарлаа хандуулж ажиллах ёстой.

Уран гэхээр манай ард түмэн хоёрдмол ойлголтыг авдаг. Аюултай, хортой гэдэг ойлголттой. Орчин үеийн дэвшилтэд технологиуд энэ салбарт нэвтэрснээрээ аюул, эрсдэл эрс багассан. Францын Засгийн газар нь шинэ технологиор уран олборлож чаддаг.

Ураны салбарт хамтран ажиллах саналыг ганц Франц бус ОХУ, БНХАУ ярьж байна. Гэхдээ бодитой эрэл хайгуул хийж ирсэн Франц Улстай хамтран ажиллахыг илүү зүйтэй гэж үзсэн байгаа.

Ураны салбар эргэлтэд орсноороо цаашид цөмийн эрчим хүчний эх үүсвэрийг бий болгох үндсэн дээр хамтын ажиллагааны яриа хэлэлцээр хийгдэж буй талаар Ерөнхийлөгч нарын хэлэлцээрт дурдагдсан.

Ойрын 10-15 жилийн хугацаанд цөмийн эрчим хүчийг бодитоор бий болгох боломж байгаа. Франц Улстай энэ том хэмжээний яриа хэлэлцээг хийсний үр дүнд  эрчим хүч, хөдөө аж, ахуй, эрүүл мэндийн салбарт бодитой хамтын ажиллагааг эхлүүлэх боломж нээгдэж байна" хэмээн ярьсан юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
651807
3 эможи

Цэрэнбалжир
2023-10-20 10:55
Уран олборловол Монгол хөгжинө гэв үү? Харин эсрэгээрээ мөхнө!!!! Бид цөөхүүл! дээр нь та нар хулгайч! Тиймээс ард түмэнд юу ч хүртэхгүй!!! Танай нам төр барьж байхдаа Оюутолгойн гэрээг хийсэн одоо ард түмэн яаж амьдарч байна??????? Уран олборлоод үлдсэн газар нутгийг нь яах гэж байна? Түүнээс гарсан хор хөнөөлийг юугаар арилгах вэ? Бид Францын цөмийн инергийн хаягдал агуулдаг хог сав юм уу? Бидэнд их мөнгө хэрэгтэй юу? Бүрэн бүтэн газар нутаг, эрүүл саруул иргэд хэрэгтэй юу? Бид 30 жилийн дараа Нигерийн гамшгийг давтана! Монгол хүн УРАН ы үйлдвэрт ажиллана гэнэ үү? Бид ямар нядалгааны мал уу? За ёстой барагтайхан байгаарай!!! Хэрэв Уран олборлуулбал цус урсана шүү!!! Бидний өвөг дээдэс бидэнд энэ эх нутгийг минь халуун амь, бүлээн цусаараа хамгаалж бидэнд үлдээсэн юм. Бид ч бас тэгэх болно!!! Би ч бас ирээдүйгээ хамгаална!
irgen
2023-10-19 06:28
MUiin buh baylagiig gadnihand huviaraa.huvisgalaaraa zaraad.ard tumen hooson uldej bn.Bidend uo naaldav.Zuvhen Tur zasgiin tomchuil duraaraa.suregeeree gadaadad tenehdee.tom 2 san baiguulaad teriigee.Erh shar mashinaas ehleed ajil bbal ta nar bulaaj.ard tumend uo ch uldehgui bn.Tatvar ND.NUT bolhoor irgedees deed huviar tataad bdg.ES n ah duu Nymbaataraa mungenii uutand avaachaad tavila.EK iin ah duu Javhlan gj jinhene hulgaich nuher Sangiin saidaar tavilaa.Delhiid iim es zuigui uls tur MGLd bn.Eersdee terbumaar n idne.Ard tumen tatvariin daramtan door ajil hiih sonirholgui bolj bn.Turiin munge dutval l tatvar.torguuluar ard tumnees avch bn.Hichneen uul uurhai uhaad.ard tumend uo ch oldohgui.33 jil ideed.TT n noogdol ashig egeegui l bga bizde
Зочин
2023-10-18 10:57
бид хохироод л үлдэх байхдаа,
Сахьяабазар
2023-10-16 21:50
Бас л оюу толгойн араас орох ашиггүй Уурхай болох вий дээ
keyboard_arrow_up