ТАСС: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УЦС барих гэрээнд гарын үсэг зурж, Путинтай уулзана
2023 оны 10 сарын 17
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сарын 17-20-ны өдрүүдэд Бээжин хотноо болох “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний гурав дахь удаагийн уулзалтад БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар оролцоно.
Монгол Улсын Ерөнхийлөгч чуулга уулзалтын “Ногоон торгоны замыг хамтдаа бүтээж, хүн ба байгалийн эв зохистой оршихуйг урагшлуулья” хэлэлцүүлэгт оролцож үг хэлэх юм.
Мөн БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нартай хоёр талын уулзалт хийж, Монгол, Хятад болон Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцоно.
Энэ үеэр Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төслийг хэрэгжүүлэх зэрэг олон гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурна гэж Оросын ТАСС агентлаг мэдээллээ.
Эх сурвалж: ТАСС
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
3
1
651839
4 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: