Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Фрийдрих-Эбертийн сангийн тэргүүн Мартин Шульцийг хүлээн авч уулзлаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Фрийдрих-Эбертийн сангийн тэргүүн Мартин Шульцийг хүлээн авч уулзлаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 28, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Фрийдрих-Эбертийн сангийн тэргүүн Мартин Шульцийг хүлээн авч уулзлаа

2023 оны 10 сарын 24

Arslan.mn

ХБНГУ-ын Фрийдрих-Эбертийн сан Монгол Улсад үйл ажиллагаа явуулж эхэлсний 30 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх сангийн тэргүүн Мартин Шульцийг хүлээн авч уулзлаа.

Германы улс төрийн ууган сан болох Фрийдрих-Эберт сан Монгол Улсад өрнөсөн ардчилсан өөрчлөлт, шилжилтийн үйл явцыг дэмжиж, иргэдийн улс төрийн оролцоог дээшлүүлэх, иргэний нийгмийн байгууллагуудыг дэмжих, эмэгтэйчүүд-залуучуудын оролцоог дэмжих чиглэлээр хамтран ажиллаж ирсэнд талархал илэрхийллээ.

Цаашид нийгмийн шударга ёс, эмэгтэйчүүдийг чадавхжуулах, хэвлэл мэдээлэл, энх-тайван, аюулгүй байдал болон парламентын засаглалыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа хэлэв.

Arslan.mn

Фрийдрих-Эбертийн сангийн тэргүүн Мартин Шульц Монгол Улсын Ерөнхийлөгчид хүлээн авч уулзсанд нь талархал илэрхийлэв.

Тэрбээр Монгол Улсад анх удаа ирсэн гэдгээ онцолж, Монгол Улс, монголчууд ирээдүйгээ гэгээлгээр харах олон шалтгаан бий гэж харж байгаагаа хэллээ. Ялангуяа, Монголын оюутан, залуустай уулзах үеэр өөдрөг, нээлттэй сэтгэлгээтэй, өөртөө итгэлтэй байсныг анзаарснаа хэлж, цаашид сангийн үйл ажиллагааг өргөжүүлж, хамтран ажиллахад таатай байх болно гэв.

Фрийдрих-Эбертийн сан нь Герман Улсын анхны ардчилсан Ерөнхийлөгч Фрийдрих Эбертийн гэрээслэлийн дагуу 1925 онд байгуулагдсан. Ардчиллын үндсэн гурван үнэт зүйл болох эрх чөлөө, шударга ёс, эв санааны нэгдлийн зарчим дээр үйл ажиллагаа нь суурилдаг.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
652138
0 эможи

DR. ADITY
2023-10-25 04:14
Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсч байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу

keyboard_arrow_up