Ерөнхийлөгч албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан албан хаагчийн үндсэн цалинг бага хүүхдэд нь 18 нас хүртэл олгох хуулийн төслийг санаачилжээ Ерөнхийлөгч албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан албан хаагчийн үндсэн цалинг бага хүүхдэд нь 18 нас хүртэл олгох хуулийн төслийг санаачилжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 28, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Ерөнхийлөгч албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан албан хаагчийн үндсэн цалинг бага хүүхдэд нь 18 нас хүртэл олгох хуулийн төслийг санаачилжээ

2024 оны 1 сарын 29

Arslan.mn

Энэ сарын 23-24-нд шилжих шөнө БЗД-ийн 26 дугаар хороо, "Дүнжингарав" худалдааны төвийн уулзварт гарсан галын улмаас албан үүргээ гүйцэтгэж байсан Онцгой байдлын гурван алба хаагч харамсалтайгаар амиа алдсан. Талийгаачдыг өнөө өглөө сүүлчийн замд нь үдсэн юм.

Харин үүрэг гүйцэтгэж яваад амь насаа алдсан алба хаагчдын ар гэрийн нийгмийн баталгааны асуудал сүүлийн үед олны анхаарал татаад байсан.

Тэгвэл "Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн онцгой байдал, цагдаа, дотоодын цэрэг, хилийн цэргийн алба хаагчдын ар гэрт хамгийн бага хүүхдийг нь 18 нас хүртэл тухайн алба хаагчийн үндсэн цалинг нь олгож, гэр бүлд нь гурван өрөө байр өгдөг байх хуулийн төсөл санаачлан УИХ-ын хаврын чуулганд өргөн барихаар боллоо" гэж ЕТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ө.Золбаяр мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
654348
2 эможи

Зангараа
2024-01-30 21:28
Хүрэлсүхийн тархины багтаамж нь тийм юм даа зайлуул, дахин хүний амь эрсдэхийг ёрлосон тархи.
Г.д
2024-01-29 23:11
Үхлийг бүр л дэмжээд үхүүлэх гээд бүр хуульчлаад дэмжээд байх юм аа
Буянаа
2024-01-29 14:09
Амьд байгаа албан хаагчдад нь нийгмийн баталгааг нь хангалттай өгмөөр юм. Заавал үхэж байж Буянт ухаа 2т 3 өрөөтэй болмооргүй байгаа байлгүй дээ
keyboard_arrow_up