У.Хүрэлсүх: Герман улс манай улсад 2025 он хүртэл ₮300 тэрбумын хөгжлийн санхүүжилт олгохоор болсон У.Хүрэлсүх: Герман улс манай улсад 2025 он хүртэл ₮300 тэрбумын хөгжлийн санхүүжилт олгохоор болсон
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 28, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

У.Хүрэлсүх: Герман улс манай улсад 2025 он хүртэл ₮300 тэрбумын хөгжлийн санхүүжилт олгохоор болсон

2024 оны 2 сарын 08

Arslan.mnМонгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр Монгол Улсад 2024 оны 02 дугаар сарын 7-8-ны өдрүүдэд төрийн айлчлал хийж байгаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр нар албан ёсны уулзалтын дүнгийн талаар хэвлэлд мэдээлэл хийв.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Холбооны Бүгд Найрамдах Герман Улс Монгол улстай стратегийн түншлэл байгуулж байгаа европын анхны улс болж байгаагаараа онцлог юм. 

Талууд олон улсын авто тээврийн харилцааны тухай засгийн газар хоорондын хэлэлцээр болон эдийн засгийг төрөлжүүлэх, хууль эрхзүй, шүүх чадавхыг сайжруулах, тогтвортой эрчим хүч, соёл, боловсрол, шинжлэх ухаан, байгаль экологийн салбаруудад хамтран ажиллах тухай баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа. 

2014 онд үүд хаалгаа нээсэн Монгол Германы хамтарсан Ашигт Малтмал, Технологийн Их Сургууль хоёр орны хамтын ажиллагааны бас нэгэн бэлэг тэмдэг болон өргөжиж олон зуун мэргэжилтнийг бэлтгэж байгаа. 

Мөн монгол улс сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд 2,000 гаруй энхийг сахиулагчдыг дэлхийн халуун цэгүүдэд илгээхэд герман анд нөхдийн дэмжлэг туслалцаа их байсан. 

Өнгөрсөн 30 жилийн хугацаанд монгол улсын хөгжил дэвшилд зориулан германы ард түмэн, төр засгаас 530 гаруй сая еврогийн дэмжлэг туслалцаа үзүүлсэнд манай ард түмэн ямагт талархдаг. 

Холбооны Бүгд Найрамдах Герман Улс Монгол Улсад ирэх 2025 он хүртэл 300 тэрбум төгрөгтэй тэнцэхүйц хэмжээний хөгжлийн санхүүжилт үзүүлэхээр болсон. 

Энэхүү дэмжлэг нь манай улсын тогтвортой эдийн засгийн хөгжил, хөдөлмөр эрхлэлт, эрчим хүчний шилжилт, уур амьсгалын өөрчлөлтийг сайжруулах, байгалийн нөөцийг хадгалан хамгаалах болон тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр болно гэдэгт итгэлтэй байна" гэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
654596
0 эможи

keyboard_arrow_up