Сурагч Д.Буянжаргал: Бид өнгөрсөн жил хонхны баяраараа мод тарьж дурсамж бүтээсэн Сурагч Д.Буянжаргал: Бид өнгөрсөн жил хонхны баяраараа мод тарьж дурсамж бүтээсэн
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 22, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Сурагч Д.Буянжаргал: Бид өнгөрсөн жил хонхны баяраараа мод тарьж дурсамж бүтээсэн

2024 оны 3 сарын 05

Arslan.mn

Ерөнхийлөгчийн санаачилгаар “Ойн салбарын үндэсний II чуулган”-ыг өнөөдөр (2024.03.05) Төрийн ордонд зохион байгуулж байна.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2021 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдөр “Ойн салбарын үндэсний чуулган”-ыг зохион байгуулж, байгаль орчны салбарын эрх зүйн орчин, тулгамдсан асуудал, цаашдын хөгжлийн чиг хандлага, шинжлэх ухаанд суурилсан ойжуулалт, технологи, инновацын шийдэл, ойн салбарын хүний нөөц, ногоон санхүүжилт зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, зөвлөмж гаргасан.

Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газраас хамтран зохион байгуулах тус үндэсний чуулганд ойн мэргэжлийн байгууллага, холбоод, олон улсын байгууллагууд, сум дундын болон сумын ойн ангийн инженер, техникийн ажилтнууд, эрдэмтэн судлаачид, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож байна.

Энэ үеэр Булган аймгийн Хялганат тосгоны ЕБС-ийн 10-р ангийн сурагч Д.Буянжаргал "Бид өнгөрсөн жил хонхны баяраараа мод тарьж дурсамж бүтээсэн. Яагаад мод тарих нь ач холбогдолтой вэ гэдгийг бид үргэлж сурталчлан таниулж явах болно. Хүмүүс ээ, байгаль эх дэлхийгээ хайрлацгаая." гэж уриаллаа.

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
655193
0 эможи

Зочин
2024-03-06 10:39
Zuv. Ekh orondoo heregtei zuil hiij ergen dursahad saihan zuil buteeh n mash zuv. Ar
keyboard_arrow_up