У.Хүрэлсүх: “Тэрбум мод“ үндэсний хөдөлгөөн 10 жил яваад зогсох ажил биш У.Хүрэлсүх: “Тэрбум мод“ үндэсний хөдөлгөөн 10 жил яваад зогсох ажил биш
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 27, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

У.Хүрэлсүх: “Тэрбум мод“ үндэсний хөдөлгөөн 10 жил яваад зогсох ажил биш

2024 оны 3 сарын 05

Arslan.mn

Ерөнхийлөгчийн санаачилгаар “Ойн салбарын үндэсний II чуулган”-ыг өнөөдөр (2024.03.05) Төрийн ордонд зохион байгуулж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх " Хөрсөө, хүнээ хамгаалж мод тарих ёстой. Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөн 10 жил хэрэгжээд зогсох ажил биш. Энэ ажлыг бидний үр хүүхэд үргэлжлүүлэх ёстой. Ойгоо хамгаалах, нөхөн сэргээх ажилд дэлхийн улсууд хамтран ажиллаж байна. Уур амьсгалын өөрчлөлтөд эмэгтэйчүүд, хүүхдүүд хамгийн их өртөж байна. Тиймээс бид НҮБ-тай хамтран Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулганыг эх орондоо зохион байгуулахаар ажиллаж байна. Энэ чуулганаар байгаль орчин, эко системийн аюулгүй байдал, уур амьсгалын өөрчлөлтийг ярилцах болно. Энэ бол монголчууд бидний хүн төрөлхтөний сайн сайхны төлөө оруулж буй хувь нэмэр юм. Монголчууд байгаль орчноо хайрлан хамгаалдаг болсон нь том дэвшил.

Монгол хүн мод тарина гэдэг хүн төрөлхтний хувь заяанд оруулж буй хувь нэмэр юм. Учир нь бид нэг дэлхий, нэг л хөрсөн дээр хамтдаа амьдарч байгаа. Ийм сэтгэлгээ иргэд, олон нийтэд бий болж буйд би Төрийн тэргүүний хувьд баяртай байна.

Уур амьсгалын өөрчлөлт, хүний буруутай үйл ажиллагааны улмаас Монгол Улсад ойн түймэр, хөнөөлт шавжийн нөлөөлөл нэмэгдсээр байгааг бид харж байна. Ойн ажиллагааны цогц арга хэмжээг авч Монгол орны ойн нөөцийг нэмэгдүүлэх шаардлагатайг ойн олон тайланд дүгнэжээ.

Ойн салбарын зорилго, бодлогыг амжилттай хэрэгжүүлэхэд хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, хөдөлмөр зүтгэл хамгийн чухал болохыг онцолж байна. Нэгэн зууны түүхтэй ойн салбарынхан та бүхэн хөвч ойгоо сэргээж, хөрст дэлхийгээ ногооруулах боломж бүрэн дүүрэн байгаад итгэлтэй байгаа." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
655194
0 эможи

keyboard_arrow_up