ФОТО: Өнөөдөр төрийн дээд цол, одон, медаль хүртсэн ЭРХМҮҮД ФОТО: Өнөөдөр төрийн дээд цол, одон, медаль хүртсэн ЭРХМҮҮД
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 26, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ФОТО: Өнөөдөр төрийн дээд цол, одон, медаль хүртсэн ЭРХМҮҮД

2024 оны 3 сарын 26

Arslan.mn

Хөнгөн аж үйлдвэрийн салбарын 90 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, эрхэлсэн ажил, салбартаа өндөр амжилт гарган, эх орноо хөгжүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр хүмүүст төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.

МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛЫГ:

Ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг олон улсын жишигт нийцүүлэн, евро стандарт нэвтрүүлж олон арван өндөр бүтээмжтэй ажлын байр бий болгон, бүтээгдэхүүнээ тогтмол экспортод гарган валютын орлогыг нэмэгдүүлж, байгаль орчинд сөрөг нөлөөгүй орчин үеийн дэвшилтэт техник технологиудыг эх орондоо нутагшуулах ажлыг чадварлаг удирдан ажиллаж буй хөдөлмөр зүтгэлийг нь өндрөөр үнэлэн “Ханбогд кашемир” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн ерөнхий захирал, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Чойдонгийн Ганцэцэгт хүртээж, Хөдөлмөрийн баатрын “Алтан соёмбо” тэмдэг, “Сүхбаатарын одон”-гоор шагнав.

АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛЫГ:

  • “Туяа” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн гүйцэтгэх захирал Рахадын Бавуудорж,
  • Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбооны Хяналтын зөвлөлийн гишүүн, Монгол Улсын зөвлөх инженер Санжаагийн Даваажав,
  • Ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооны зөвлөх инженер Цэрэнжидийн Дэнсмаа,
  • “Бүтээлч үйлс” хувьцаат компанийн ерөнхий захирал Мядагийн Нэргүй,
  • “Монланс” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирал Дорждэрэмийн Баасан,
  • Монголын ажил олгогч эздийн холбооны ахлах зөвлөх Доржсүрэнгийн Бадарч,
  • “Сор кашемир” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үүсгэн байгуулагч Мангалжавын Эрдэнэтуяа,
  • Монголын ноос, ноолуурын холбооны гүйцэтгэх захирал Дүгэрийн Алтанцэцэг,
  • “Баялаг Өлзий” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн ерөнхий захирал Жамбалын Өлзийбодьжав нарт хүртээлээ.

ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:

  • “Шилмэл загвар” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн зохион бүтээгч Шархүүгийн Оюун,
  • “Говь” хувьцаат компанийн хялгас ялгах машин баригч Дашдондогийн Эрдэнэбилэг,
  • “Эрдэнэт хивс” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн ахмад ажилтан Ойдовын Нямдэлгэр,
  • “Бит пресс” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн ахмад ажилтан Далхжавын Жаргал,
  • “Монгол костюмс” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн оёдолчин Цангилагийн Минжмаа,
  • “Бест шүес” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирал Баастын Түвдэнням,

АЛТАН ГАДАС ОДОНГООР:

  • “Интерпресс” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн эх бэлтгэлийн дарга Дуламжавын Цэнд-Аюуш,
  • “Монпеллетс” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйлдвэрийн дарга Бүүвэйбаатарын Жаргалсайхан,
  • “Натурал текстайл групп” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн гүйцэтгэх захирал Очиршаравын Мөнхцацрал,
  • “Өүлэн Менч” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн оёдлын технологич, цехийн мастер Дашдондогийн Өнөрнасан,
  • “Батдүмбээ” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирал Доржийн Эрдэнэцогт,
  • “Агни” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн зураач Нямаагийн Зоригт,
  • “Нобелмир” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үүсгэн байгуулагч Сумъяагийн Шинэбаяр,

ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР:

  • “Блю скай кашемир” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйлдвэр хариуцсан ерөнхий инженер Адъяагийн Энхбаяр,
  • Оёдлын салбарын нэгдсэн мэргэжлийн холбооны тэргүүн, “Танан зүү” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үүсгэн байгуулагч Чулуунхуягийн Энхзаяа,
  • “Мон мяндас” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн мастер Гончигийн Оюунчимэг,
  • “Бит пресс” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн ахлах хэвлэгч Нямаагийн Сүхтулга,
  • “Сноу филдс” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн ээрэх машин баригч Ганбаатарын Золзаяа,
  • “Өүлэн Менч” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн загвар зохион бүтээгч, дизайнер Өсөхбаярын Халиунаа,
  • “Цэц зам пласт” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйлдвэрлэлийн менежер Алтанцэцэгийн Чимэд,
  • “ОБ Пластик” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн засварчин Баттөмөрийн Ядамцоо нарыг шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон тэдний гэр бүл, үр хүүхэд, хамт олонд нь баяр хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
655665
4 эможи

Зочин
2024-03-26 23:19
дарга улсын дарга захирал нар төрдөө үнсүүлжээ иргэд нь улных болоод байдаг дээдэс нь гавъад
keyboard_arrow_up