Одонгоо авсан ээжүүдийн дийлэнх нь 34-38 настай бол хамгийн залуу алдарт эх 21 настай байна
2024 оны 5 сарын 20
Эх үрсийн баярыг тохиолдуулан Ерөнхийлөгч зарлиг гаргаж, "Эхийн алдар" одон хүртэх болзол хангасан ээжүүдэд одонг нь гардуулдаг уламжлалтай билээ. Өнөөдрөөс уг арга хэмжээ эхэлж байна.
Энэ жил улсын хэмжээнд “Эхийн алдар” нэг, хоёрдугаар одонг 11,294 ээж хүртэж байна. Өнөөдөр одонгоо авсан ээжүүдийн дийлэнх нь 34-38 настай бол хамгийн залуу алдарт эх 21 настай байна.
Хуульд зааснаар зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн бол "Эхийн алдар" нэгдүгээр зэргийн одон, дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн бол "Эхийн алдар" хоёрдугаарзэргийн одонгоор шагнадаг.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
15
49
3
13
4
2
3
3
2
657051
94 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: