Беларусийн Ерөнхийлөгч А.Г.Лукашенко Монгол Улсад төрийн айлчлал хийнэ Беларусийн Ерөнхийлөгч А.Г.Лукашенко Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 26, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Беларусийн Ерөнхийлөгч А.Г.Лукашенко Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

2024 оны 5 сарын 30

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгч Александр Григорьевич Лукашенко Монгол Улсад 2024 оны зургаадугаар сарын 1-4-ний өдрүүдэд төрийн айлчлал хийнэ.

Айлчлал нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш Бүгд Найрамдах Беларусь Улсын төрийн тэргүүний түвшинд манай улсад хийж буй анхны айлчлал юм.

Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНБУ-ын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко нар албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа, хамтын ажиллагааг нийгэм, эдийн засгийн олон салбарт өргөжүүлэх талаар  ярилцана.

Төрийн айлчлалын үеэр талууд “Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ” болон Засгийн газар, байгууллага хоорондын 10 гаруй баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөж байна.

Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улсын хооронд 1992 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр дипломат харилцаа тогтоосон юм.

 

Эх сурвалж: ЕТГ-ын ХМА

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657255
0 эможи

Зол
2024-05-31 09:36
Эрхэм Eрөнхийлөгч та Монголд минь тавтай морил
keyboard_arrow_up