Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 29, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Ерөнхийлөгчийн хүүгийн зартай хурим

2014 оны 8 сарын 04

МУ-ын ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хоёр дахь хүү Э.Эрдэнэ удахгүй нижгэр хуримын зар тараах гэнэ. Америкийн “Drexel University”-д биологийн чиглэлээр докторын зэргээ амжилттай хамгаалж, өнгөрсөн жил Өмнөд Суданд энхийг сахиулах ажиллагаанд оролцоод ирсэн нь эрхэм ерөнхийлөгчид том PR болсон гэдэг. Учир нь хүүгээ энхийг сахиулах үйл ажиллагаанд явуулсан жинхэнэ ардчилсан ерөнхийлөгч хэмээн сайшаагдаад байсан. Тэгвэл ийн аавынхаа нэр хүндийг өндөрт өргөөд авсан Э.Эрдэнэ хүү тун удахгүй сүйт бүсгүй Ч.Ариунжаргалтайгаа хуримаа хийхээр төлөвлөжээ. Хоёр настайгаасаа эхэлж бие биенээ таньдаг болсон гэх хос өдгөө барууны хэв маягаар сүй тавиад байсан. Харин эрхэм ерөнхийлөгч энэ удаад ямар PR хйихээр төлөвлөж суугаа бол, ямартай ч тэдний харилцааг дэмжиж хурим найрыг нь хийхээр бэлтгэл ажилдаа орсон гэнэ ээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6573
0 эможи
keyboard_arrow_up