Лаосын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
2024 оны 6 сарын 11
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит энэ сарын 11-12-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ хэмээн Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдээллээ.
Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит-тэй албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааны талаар санал солилцоно.
Энэ айлчлал нь БНАЛАУ-ын төрийн тэргүүний түвшинд 2007 оноос хойш буюу 17 жилийн дараа болох бөгөөд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2023 онд Лаос Улсад хийсэн төрийн айлчлалын хариу айлчлал юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
657445
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: