Монгол Улс Узбекистаны нийслэл Ташкент хотод Элчин Сайдын Яамтай боллоо Монгол Улс Узбекистаны нийслэл Ташкент хотод Элчин Сайдын Яамтай боллоо
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
06 сарын 29, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Монгол Улс Узбекистаны нийслэл Ташкент хотод Элчин Сайдын Яамтай боллоо

2024 оны 6 сарын 25

Arslan.mn

Бүгд Найрамдах Узбекистан Улсад төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлалын хүрээнд өчигдөр (2024.06.24) Монгол Улсын Элчин Сайдын Яамыг тус улсын Ташкент хотноо нээгдлээ.

Монгол Улс Ташкент хотноо ЭСЯ-аа нээснээр хоёр улсын харилцааг үсрэнгүй хөгжүүлэх, бизнес, аж ахуйн нэгжүүд хооронд нягт холбоо тогтоох, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал түлхэц болно гэдгийг талууд цохон тэмдэглэв.

УИХ-аас Ташкент хотод Элчин Сайдын Яам нээн ажиллуулах тогтоолын төслийг энэ оны нэгдүгээр сард баталсан юм.

Элчин Сайдын Яам нь 355.8 мянган ам.долларын төсөвтэй байна.

2022 оны зургаадугаар сараас эхлэн хоёр орны иргэд 30 хүртэлх хоног харилцан визгүй зорчиж байгаа билээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657694
0 эможи

keyboard_arrow_up