В.ПУТИН: Шатахууны нийлүүлэлтэд ямар ч асуудал гаргахгүй. Хэрэв асуудал гарвал надад шууд хэлээрэй В.ПУТИН: Шатахууны нийлүүлэлтэд ямар ч асуудал гаргахгүй. Хэрэв асуудал гарвал надад шууд хэлээрэй
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

В.ПУТИН: Шатахууны нийлүүлэлтэд ямар ч асуудал гаргахгүй. Хэрэв асуудал гарвал надад шууд хэлээрэй

2024 оны 7 сарын 04

Arslan.mn

Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Астана хотноо болж буй.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй уулзлаа.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин "Монголын нөхцөл байдлыг бид ойлгож байгаа. Ялангуяа барууны орнуудаас ирж буй шахалтуудыг. Гэхдээ бид та нарыгаа хүндрэлтэй байдалд оруулахыг хүсэхгүй байна" гэв.

Тэрээр үргэлжлүүлэн "Танай эдийн засаг тэлэхийн хэрээр эрчим хүчний хэрэгцээ өсөж байгааг бид харж байна. Тиймээс бид дотооддоо олон тоогоор барьж байгуулж буй бага оврын АЦС-ыг Монголд барьж өгье. Мөн түлш, шатахууны нийлүүлэлтэд ямар ч асуудал гаргахгүй. Хэрэв асуудал гарвал та ямар асуудал, хэн үүсгээд байгааг надад шууд хэлээрэй" хэмээн ярилаа.

Харин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Бид танай нөхцөл байдлыг маш сайн ойлгож байгаа. Бид байнга тусламж хүсэхгүй. Манай эдийн засаг тогтворжиж, өсөлттэй гарч байна. ОХУ-тай харилцан ашигтай, хамтран ажиллах саналаа дахин тавьж байна" хэмээв.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
657813
1 эможи

Зочин
2024-07-08 08:53
Хүрэлсүх ерөнхийлөгч мундаг хэлжээ
keyboard_arrow_up