Макроны урилгаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх олимпын нээлтэд оролцлоо
Дөрвөн жил тутам дэлхийн хүмүүсийн хүсэн хүлээдэг олимп ийнхүү Францын нийслэл Парис хотноо эхэллээ.
Бүгд Найрамдах Франц улсын Ерөнхийлөгч Эмануэль Макроны урилгаар дэлхийн улс орнуудын төрийн тэргүүнүүд Парис дахь Олимпын нээлтэд уригдаад байгаа билээ.
Тэгвэл Ерөнхийлөгч Макрон Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, түүний гэргий Л.Болорцэцэг нарыг Парис дахь олимдын нээлтэд албан ёсоор хүндэт зочноор урижээ.
Энэхүү арга хэмжээнд нийт 60 гаруй улсын төр, засгийн тэргүүн, олон улсын байгууллагын удирдлага оролцов.
Парис хотноо олимпын наадмыг 3 дахь удаагаа зохион байгуулж байгаа ба олимпын нээлтийн ёслол нь анх удаа цэнгэлдэх хүрээлэнд бус үзэсгэлэнт Сена мөрний дагуу болсноороо онцлогтой байв.
Дашрамд сонирхуулахад Макроны урилгаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Франц улсад өнгөрсөн оны 10 дугаар сард төрийн дээд хэмжээний айлчлаыг хийсэн билээ. Хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа шинэ түвшинд гарсныг дэлхийд зарласан юм.
Нээлтийн үеэр парис хот бороотой байжээ.