Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Ирээдүйн асуудлаарх дээд түвшний чуулга уулзалт”-д оролцож байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Ирээдүйн асуудлаарх дээд түвшний чуулга уулзалт”-д оролцож байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 23, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Ирээдүйн асуудлаарх дээд түвшний чуулга уулзалт”-д оролцож байна

2024 оны 9 сарын 23

Arslan.mnМонгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Ирээдүйн асуудлаарх дээд түвшний чуулга уулзалт”-д оролцохоор НҮБ-ын Төв байранд хүрэлцэн ирлээ.

“Ирээдүйн асуудлаарх дээд түвшний уулзалт”-ыг зохион байгуулах санал НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын “Бидний нийтлэг зорилго” илтгэлд туссан бөгөөд энэ жилийн чуулга уулзалтыг “Илүү сайхан маргаашийн төлөөх олон талт шийдлүүд” сэдвийн дор 2024 оны 09 дүгээр сарын 22-23-ны өдрүүдэд Нью-Йорк хотноо зохион байгуулж байна.

Дээд түвшний уулзалтад 83 улсын төрийн тэргүүн, хоёр улсын дэд Ерөнхийлөгч, 52 улсын Засгийн газрын тэргүүн, 5 гишүүн улсын Шадар сайд оролцож байгаа юм.

Чуулга уулзалтаар үндсэн баримт бичиг болох “Ирээдүйн төлөө гэрээ”-г баталж, “Ирээдүй хойч үеийн асуудлаарх тунхаглал”, “Дэлхий нийтийн цахим хөгжлийн гэрээ” гэсэн баримт бичгүүдийг хавсралт хэлбэрээр батлах юм.

Arslan.mn

Мөн энэ үеэр “Дэлхийн засаглалыг өөрчилж, “Тогтвортой хөгжлийн зорилтууд-2030” хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх нь”, “Олон улсын энх тайван, аюулгүй байдлын төлөөх олон талт үзлийг бэхжүүлэх нь”, “Нийтлэг цахим ирээдүйн төлөө: Цахим хуваагдлыг арилгахад хүртээмжтэй инновац, хамтын ажиллагааг бэхжүүлэх нь”, “Ирээдүй одоо эхэлнэ: өнөөгийн болон ирээдүй хойч үеийнхний төлөө дэлхийн тогтолцоог сайжруулах нь” гэсэн сэдэвт хэлэлцүүлгүүдийг зохион байгуулна.

Arslan.mn

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659042
0 эможи

keyboard_arrow_up