ДХИС-ийн захирал Пүрэвдоржийн Батбаатарт Бригадын генерал цол хүртээлээ ДХИС-ийн захирал Пүрэвдоржийн Батбаатарт Бригадын генерал цол хүртээлээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 05, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ДХИС-ийн захирал Пүрэвдоржийн Батбаатарт Бригадын генерал цол хүртээлээ

2024 оны 10 сарын 04

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр “Цэргийн дээд цол хүртээх тухай” зарлиг гаргаж, Дотоод Хэргийн Их Сургууль (ДХИС)-ийн захирал Пүрэвдоржийн Батбаатарт Бригадын генерал цол хүртээлээ.

Энэ онд Монгол Улсад цэргийн дээд генерал цол олгож эхэлсний түүхт 80 жилийн ой, Дотоод хэргийн их сургууль үүсэн байгуулагдсаны 90 жилийн ой тохиож байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч эх орон, төр, ард түмэндээ өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэн албан үүргээ нэр төртэй гүйцэтгэж бригадын генерал цол хүртсэн ДХИС-ийн захирал, доктор, профессор, цагдаагийн хурандаа Пүрэвдоржийн Батбаатарт баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүслээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659290
0 эможи

keyboard_arrow_up