Морин хуурч, багш, урлаг судлаачаар 50 жил ажилласан Ж.ЭНЭБИШ “Урлагийн гавьяат зүтгэлтэн“ цол хүртлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойг тохиолдуулан нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч морин хуурыг түгээн дэлгэрүүлж, өв соёлоо тээн түгээж, олон эрдэмтэн шавь нарыг бэлтгэн гаргасан, морин хуурын хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулсан эрхэмүүдийг онцгойлон шагнаж, баяр хүргэлээ.
200 гаруй эрдэмтэдийг төрүүлсэн, морин хуурч, багш, урлаг судлаачаар 50 жил ажилласан Урлаг судлалын ухааны доктор, профессор Жамбалын Энэбишт "Урлагийн гавьяат зүтгэлтэн" цол хүртээлээ.
Ж.Энэбиш нь 1937 оны 6-р сарын 20-нд Ховд аймгийн Манхан суманд төрсөн. Монголын соёл, урлаг судлалын тулгын чулууг тавилцсан, олон арван эрдэмтэн судлаачдыг төрүүлсэн нэр урлаг судлаач, багш хүн юм. Түүний хувьд хөгмийн урлагийн анхдагч эрдэмтдийн нэг төдийгүй алдарт Хөгжмийн зохиолч Л.Мөрдөрж, С.Гончигсумлаа, Ц.Дамдинсүрэн, Хуурч Г.Жамьяан нартай маөр зэрэгцэн ажиллаж, шавь нь болж их зүйлийг сурч мэдсэндээ бахархдагаа хэлж байв.
Өдгөө 87 насыг зооглож буй Ж.Энэбишийн хөдөлмөрийг үнэлж 2004 онд Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугийн одонгоор шагнаж байсан бол 20 жилийн дараа ийнхүү Урлагийн гавьяат зүтгэлтэн цол, тэмдэгээр шагнаж байгаа аж.
Ж.Энэбиш хөгжим судлалаар 5 доктор, 50 орчим магистрын ажлыг удирдсаны дотор Төрийн шагналт хөгжмийн зохиолч С.Соронзонболд, Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров нар багтаж байна. Одоо тэрбээр 5 докторын судалгааны ажлыг удирдаж байгаа аж.