30 орчим жил морин хуурын салбарт зүтгэсэн Морин хуурын багш Ц.Батгэрэл “Алтан гадас одон“-оор шагнууллаа
Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласны 100 жилийн ой маргааш тохиож байна. Жил бүрийн энэ өдөр төр, нийгмийн өмнө үнэмлэхүй гавьяа байгуулж, ажил хөдөлмөрөөрөө манлайлсан иргэдэд шагнал гардуулдаг уламжлалтай.
Тэгвэл 30 орчим жил морин хуурчаар багшилж, олон зуун хүүхдүүдэд өв соёлоо түгээн дэлгэрүүлж, зааж сургасан зэрэг энэ салбарт оруулсан үнэтэй хувь нэмрийг нь үнэлэн Морин хуурын багш, “Хан хуур” сургалтын төвийн үүсгэн байгуулагч Ц.Батгэрэлийг "Алтан гадас одон"-оор шагналаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх "Морин хуурын" зарлиг гаргасантай холбогдуулан морин хуурыг түгээн дэлгэрүүлж, өв соёлоо тээн түгээж, олон эрдэмтэн шавь нарыг бэлтгэн гаргасан, морин хуурын хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулсан эрхмүүдийг онцгойлон шагнаж байгаагийн нэг нь ийнхүү Морин хуурын багш Ц.Батгэрэл байна.
Түүний хувьд Морин хуурын багш нарыг холбоог үүсгэн байгуулсан бөгөөд тус холбоон УЗ-ийн гишүүн, морин хуурын багш нарыг сургах, тэдэнд үлгэр жишээ болоход үнэтэй хувь нэмэр оруулж байгааг онцлох нь зүйтэй.