У.Хүрэлсүх: Ажил хийхгүй, арчаагүй гаруудаа зайлуул
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр УИХ, Засгийн газрын гишүүд болон хотын болон Тавантолгой түлш компанийн удирдлагуудыг дуудаж, агаарын бохирдлыг бууруулах ажлын талаар мэдээлэл сонсож, утааг бууруулах үүрэг чиглэл өгсөн юм.
Энэ үеэр тэрбээр "Шадар сайдаас эхлээд холбогдох гол сайд нар байгаа учраас чиглэл болон санасан бодсоноо хэлье.
Засгийн бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт орсон. Сайд нар ажлаа аваад удаагүй байгаа ч ажлаа хийгээд эхэлчихсэн шүү. Бүх юм нь салан задгай, бие биедээ шаардлага тавихгүй.
Найраан дундаа ороод найрааны Засгийн газар болчих юм байна л даа. Тийм юм байхгүй шүү. Ажлаа хийцгээ.
Гаргасан амжилтаасаа яагаад ухраад байгаа юм? Гурван жил утаагүй байсан. Яагаад ийм нөхцөл байдалд орчхов?
Өнөөдрийн асуудал бол нүүрсний утаа, хариуцлагагүй байдлын утаа хавсраад Улаанбаатарын утааг бий болгож, бүрхэж байгаа юм.
Тавантолгой түлшийг шалгаж байгаа биз дээ. Танайх хатаалтаа сайн хийхгүй байгаа юм. Ажил хийхгүй арчаагүй гаруудыг зайлуул.
Төрийн хамгийн чухал ажил бол хяналт шалгалт байдаг юм" гэв.