Н.Хүрэлбаатар: СХД-ийн нутаг дэвсгэрт 95,3 мянган м.кв талбайд “Хавдар судлалын үндэсний төв II”-ийг барина Н.Хүрэлбаатар: СХД-ийн нутаг дэвсгэрт 95,3 мянган м.кв талбайд “Хавдар судлалын үндэсний төв II”-ийг барина
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 18, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Н.Хүрэлбаатар: СХД-ийн нутаг дэвсгэрт 95,3 мянган м.кв талбайд “Хавдар судлалын үндэсний төв II”-ийг барина

2024 оны 12 сарын 17

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас "Хавдар судлалын үндэсний төв II"-ийг барих асуудлаар мэдээлэл өглөө.

Тодруулбал, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр (2024.12.26) Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төвийг байгуулахад дэмжлэг үзүүлэх ажлын хэсгийг байгуулах үүрэгтэй ажлын хэсэг байгуулах тухай захирамж гаргажээ. Энэ ажлын хэсгийг Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх Н.Хүрэлбаатар ахлах аж.

Энэ талаар Ерөнхийлөгчийн Ахлах зөвлөх Н.Хүрэлбаатар  "Ажлын хэсгийг Ерөнхийлөгчийн Ахлах зөвлөх миний бие Н.Хүрэлбаатар ахалж, Сангийн сайд Б.Жавхлан, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Н.Алтаншагай, Л.Мөнхбаясгалан, ЗГХЭГ-ын дарга У.Бямбасүрэн, ЭЗХЯ-ны Төрийн бичгийн дарга И.Батхүү, ХСҮТ-ийн Ерөнхий захирал Н.Эрдэнэхүү нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан.

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт 95,3 мянган м.кв талбайд “Хавдар судлалын үндэсний төв II”-ийг барина. 2025 оны төсөвт дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэхээр мөнгө тусгагдсан байгаа." гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
660704
1 эможи

иргэн
2024-12-17 14:06
Эмнэлэг барих уралдаан байх уу Өвчлөлийг багасгах уралдаан байх уу Хүн эмнэлэгт хэвтдэггүй болгомоор юм Эмч сувилагчдын тоо цөөрнө хувийн эмнэлэгүүдийн үнэ ч буурна даа Бодлого оо хэрэгжүүлэхгүй байна
keyboard_arrow_up