Морин хуур, хөгжим судлаачаар 40 орчим жил ажилласан Д.Энхцэцэгт ГАВЬЯАТ зүтгэлтэн цол хүртээлээ Морин хуур, хөгжим судлаачаар 40 орчим жил ажилласан Д.Энхцэцэгт ГАВЬЯАТ зүтгэлтэн цол хүртээлээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 31, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Морин хуур, хөгжим судлаачаар 40 орчим жил ажилласан Д.Энхцэцэгт ГАВЬЯАТ зүтгэлтэн цол хүртээлээ

2024 оны 12 сарын 29

Arslan.mn

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, эрхэлсэн ажил, салбартаа өндөр амжилт гарган, эх орноо хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.

Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар СУИС-ийн Хөгжмийн урлагийн их сургуулийн зөвлөх багш, урлаг судлалын ухааны доктор, дэд профессор Данзангийн Энхцэцэгт урлагийн Гавьяат зүтгэлтэн цол тэмдэгээр шагналаа.

Д.Энхцэцэг нь 40 орчим жил хөгжим судлаачаар ажиллахдаа Морин хуур хөгжмийн судалгааны ажилд үнэтэй хувь нэмрээ оруулсан эрхэм билээ. 

Д.Энхцэцэг нь Монгол улсад соёл урлагийг хөгжүүлэх үйлсэд томоохон хувь нэмрээ оруулж, салбартаа тасралтгүй идэвхи зүтгэлтэй ажилласан, мэргэжлийн хөгжмийн сургалт, судалгааг 40 орчим жил үр бүтээлтэй явуулсан, соёл урлагийн чиглэлийн танин мэдэхүйн нэвтрүүлгийг 20 гаруй жил хийсэн тэргүүлэх уран бүтээлч, багш, эрдэмтэн судлаач, соён гэгээрүүлэгч хүн юм.

Arslan.mn

Монгол үндэсний эртний язгуур хөгжим болох Морин хуур хөгжмийг судлан, сурталчлах ажлыг 30 орчим жил хийж, 2011 онд “Хуурын татлага-Монголын хөгжимт соёлын феномен болох нь” сэдвээр /Ph.D/ докторын зэрэг хамгаалж, 2017 онд дэд профессор цол хүртжээ. Тэрээр ихэл, морин хуурыг сурталчлах ажлыг 20 гаруй жил тасралтгүй хийснээс 2002 онд Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигийн дагуу морин хуурын зайны сургалтыг санаачлан зохион байгуулж “Эгшиглэ хуур минь” морин хуурын теле хичээлийг бэлтгэн үзэгчдийн хөгжмийн боловсролыг дээшлүүлэх, морин хуураа эрхэмлэн дээдлэх үзлийг төлөвшүүлэх, сурч эзэмшүүлэх зорилтыг тавьж ажилласан нь үр дүнгээ өгчээ. 2004 онд “Эгшиглэ хуур минь” теле хичээлийн дүрс бичлэгийг олон нийтэд түгээж, 2005 онд Морин хуур сонирхогчдын анхдугаар теле уралдааныг зохион байгуулж, МҮОНТ-ээр “Хан хуурын түрлэг” нэвтрүүлгийг цагаан сарын шинийн нэгэнд 8 жилийн турш бэлтгэн явуулсан. Монголын нэрт хуурчдын хөрөг нэвтрүүлгүүд болон морин хуурын урлал, сургалт, морин хуурын өв соёл зэрэг сэдвээр нийт 100 гаруй цуврал нэвтрүүлэг бэлтгэн хөтөлж олны хүртээл болгосон.

Мэргэжлийн морин хуурчдын уралдаанууд, Морин хуурын олон улсын наадам-симпозиумд удаа дараа оролцон илтгэл тавьж, олон нийтэд сурвалжлан хүргэж, “Морин хуурын урлагийн судлал” олон улсын төслийн багийн гишүүнээр ажилласан. Морин хуурын сэдвээр дагнан 3 доктор, 50 орчим магистрын ажлын удирдагчаар ажиллаж хамгаалуулсан. 2025 онд багтаан ЕТГ-ын санаачлагаар хийгдэх “Морин хуурын түүх, соёл” номын ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар томилогдон ажиллаж байна.

 Хөгжим судлаач, доктор, дэд профессор Д.Энхцэцэг нь салбарын эрдэмтэн судлаачдыг бэлтгэж, урлаг судлал, теле ярилцлагын 5 ном бүтээл туурвиж, ганц сэдэвт бүтээл 1, хамтын бүтээл 8, эрдэм шинжилгээний өгүүлэл - дотоодод 20, гадаадад 15, илтгэл- дотоодод 28, гадаадад 9, Тайз дэлгэцийн болон концертын бүтээлийн шүүмж 31, язгуур урлагийн чиглэлээр баримтат кино 3,сонгодог хөгжим, ардын дууны зохиомж, уран бүтээлчийн хөрөг, монголын уламжлалт болон орчин цагийн урлагийн чиглэлээр телевизийн 700 орчим нэвтрүүлэг бэлтгэн эфирт нэвтэрч, алтан сан хөмрөгт хадгалагдсан, хянан тохиолдуулсан бүтээл, сурах бичиг 22, Монголын урлаг судлалын салбарт хэрэгжүүлсэн төсөл 2, хамтран оролцсон төсөл 6, АНУ, ОХУ, БНХАУ, Япон зэрэг оронд 11 илтгэл хэлэлцүүлжээ. Урлаг судлалаар нийт 9 эрдэмтэд төрүүлснээс 3 нь морин хуур судлаачид байна.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
660899
1 эможи

Zochin
2024-12-30 06:44
Nudee oljee
Зочин
2024-12-29 20:00
Баяр хүргэе
Зочин1
2024-12-29 17:34
Авах ёстой хүн шү
keyboard_arrow_up