Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-ын даргыг албан ёсоор угтан авсан нь
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн урилгаар Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирсэн БНХАУ-ын дарга Си Зиньпин, түүний гэргий хатагтай Пөн Ли-Юань нарыг албан ёсоор угтах ёслол Чингисийн талбайд болов.
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, тэргүүн хатагтай Х.Болормаа нар БНХАУ-ын дарга Си Зиньпин, түүний гэргий хатагтай Пөн Ли-Юань нарыг угтан мэндчилж, монгол үндэсний хувцастай хүүхдүүд эрхэм зочдод цэцэг барьж хүндэт харуул жагсав. Эрхэм зочны албан ёсоор угтах ёслолд хоёр талын албаны хүмүүс ороцлоо.
Хоёр орны төрийн дуулал эгшиглэсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНХАУ-ын дарга Си Зиньпин нар хүндэт харуул, угтан авсан хүмүүстэй мэндчилсэн юм. Үүний дараа тэд Төрийн ордонд хүрэлцэн ирж БНХАУ-ын дарга хүндэтгэлийн дэвтэрт гарын үсэг зурав.