Ц.Элбэгдорж “Иргэний боловсрол-ёс суртахуун” сэдвээр хичээл заана
2014 оны 8 сарын 28
Жил бүрийн есдүгээр сарын 1-нд МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монголын Үндэсний олон нийтийн телевиз, радиогоор теле хичээл заадаг уламжлалтай. Энэ жил ерөнхийлөгч “Иргэний боловсрол-ёс суртахуун” сэдвээр хичээл заах юм байна.
Энэ жилийн хувьд үндэсний хэмжээнд бага боловсрол шинэчилсэн хөтөлбөрөөр хичээллэх болсон. Үүнтэй холбоотойгоор 2014-2015 оны хичээлийн шинэ жилийг нээж Монгол улсын ерөнхийлөгчийн заах хичээлийн сэдэв нь бага боловсролын шинэчилсэн хөтөлбөртэй уялдах юм. Өөрөөр хэлбэл, бага боловсролын шинэчилсэн хөтөлбөрийн гол цөм болсон хүүхэд бүрийг дэмжсэн, хүүхэд бүрийн оролцоог хангасан, тэдэнд мэддэг зүйлээр нь дамжуулан хэрхэн чадвар суулгаж болгодгийг нотолсон хичээл болох юм байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
7843
0 эможи