Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 28, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ОХУ-ын Ерөнхийлөгчийн айлчлал Хятад руу дамжуулах хийн хоолой Монголоор дайрахад нөлөөлөх болов уу

2014 оны 9 сарын 04

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй өчигдөр Улаанбаатар хотноо уулзах үедээ Оросоос дамжуулах хийн хоолойг өөрийн орны нутаг дэвсгэр дээгүүр өнгөрүүлэн Хятадын баруун хэсэгт хүргэх талаар санал тавьсан байна. Гэвч энэ чиглэлээр хий дамжуулах гэрээнд гарын үсэг зуртал нэлээн хугацаа шаардагдах аж.
“Манай талаас авч үзэхэд, тээвэрлэлтийн аюулгүй байдал, замын товчлол гэх мэт маш олон давуу талууд ажиглагдаж байгаа бөгөөд төв зам нь тал дундуур өнгөрөх тул их боломжийн” хэмээн Монголын Ерөнхийлөгч өгүүлсэн байна. Харин Путины зүгээс энэхүү мэдэгдэлд тайлбар хийгээгүй бөгөөд зөвхөн Монголын зам харилцааны, ялангуяа төмөрзамын дэд бүтцийн хөгжилд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх талаар тохиролцсон гэжээ.
Оросын хийн хоолойг Монголын газар нутгаар дайруулах боломжийн талаар өнгөрсөн оны намраас яригдсаар байгаа хэмээн Оросын Байгалийн нөөц баялгийн сайд Сергей Донской мэдэгдсэн бөгөөд уг маршрутын давуу тал нь ихэвчлэн тэгш талаар өнгөрөх тул компрессорын станцын тоог багасгах боломжтой аж. Гэвч байгалийн хамгаалалтын бүсүүдийг дайрахтай холбоотойгоор тодорхой хэмжээний хязгаарлал хийгдэх юм байна.
“Газпром”-ын төлөөлөгч Монголтой холбоотой энэхүү асуултад хариулаагүй бөгөөд долоо хоногийн өмнө Казахстаны талаас хийн хоолой дамжуулах орон болох саналыг “Газпром”-д тавьсан аж.
Дашрамд дурдахад, өнгөрөгч тавдугаар сард ОХУ-ын "Газпром" нэгдэл, БНХАУ-ын үндэсний нефть, хийн CNPC корпорациуд байгалийн хий нийлүүлэх гэрээг Шанхай хотноо баталсан билээ. Энэхүү урт хугацаат гэрээ нь 30 жилийн турш хүчинтэй байх бөгөөд нийт үнийн дүнгээрээ 400 тэрбум ам.долларын гэрээ гэдгийг "Газпром"-ын Гүйцэтгэх захирал Алексей Миллер онцлон өгүүлж байсан юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8192
0 эможи
keyboard_arrow_up