Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 30, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд үг хэлэв

2014 оны 9 сарын 26

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 69 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, Монгол Улсын байр суурийг илэрхийллээ.

 

Тэрээр хэлсэн үгэндээ НҮБ-ын Ерөнхий ассамблейн 69 дүгээр чуулганы гол сэдэв болон яригдаж буй террорист бүлэглэлийн үйл ажиллагаа, эбола вирусын тархалт, Украины асуудал дээр байр сууриа илэрхийлэв. Мөн дэлхийн улс орнуудын анхаарлыг татаж буй уур амьсгалын сэдвийг хөндөж, Мянганы хөгжлийн зорилт (МХЗ)-уудын хэрэгжилтийн үр дүнд үндэслэсэн 2015 оноос хойшхи хөгжлийн зорилтуудыг томъёолох эрхэм үүрэг Ерөнхий Ассамблейн чуулганд оногдож байгааг сануулав.

Түүнчлэн Монгол Улс ардчиллын замыг сонгоод 25 жилийн нүүр үзэж, өдгөө туршлагаа бусадтайгаа хуваалцах хэмжээнд хүрснийг онцолсон юм. Ялангуяа Кыргыз, Афганистан, Мьянмараас Монголыг зорин ирж туршлага хуваалцаж байгааг хэлэв. НҮБ-ын индэр нь дэлхийн хэмжээний асуудлуудыг хэлэлцэж, гол гол зорилтуудыг тодорхойлдог чухал талбар байдаг. Энэ индэр дээрээс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Зүүн Хойд Азийн аюулгүй байдал, тогтвортой байдлыг бэхжүүлэх нь манай улсын үндэсний аюулгүй байдлын тэргүүлэх нэг зорилт” хэмээгээд Улаанбаатарын санаачилга, яриа хэлэлцээний талаар мэдээлэл өгсөн юм.

Бас НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн шинэчлэлийн талаар хөндлөө. Тэрбээр хэлсэн үгэндээ “НҮБ геополитикийн томоохон өөрчлөлтийн энэ цаг үед эдийн засаг, улс төрийн шинэ нөхцөл байдалд нийцэн шинэчлэгдэх ёстой” хэмээгээд Аюулгүйн Зөвлөлийн байнгын болон байнгын бус гишүүний тоог нэмэх зэрэг нэгэнт цаг нь болсон НҮБ-ыг шинэчлэх үйл явцыг түргэтгэх шаардлагатай байгааг хэлсэн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
9312
0 эможи
keyboard_arrow_up