Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 29, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Бүгд Найрамдах Чех улсын Олон Улсын худалдаа, аж үйлдвэрийн танхимын зөвлөхүүдийг хүлээн авч уулзлаа

2014 оны 9 сарын 29

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Амьдрах орчин, ногоон хөгжлийн  бодлогын зөвлөх Л.Эрхэмбаяр Бүгд Найрамдах Чех улсын  Олон Улсын худалдаа, аж үйлдвэрийн танхимын зөвлөхүүдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Олон Улсын худалдаа, аж үйлдвэрийн танхимын зөвлөхүүд өөрийн улсын ногоон хөгжлийн бодлого, өнгөрсөн үеийн сайн болон муу туршлага, өнөөгийн хүрсэн амжилтын талаар товч танилцуулж, хамтын ажиллагааны боломжуудын талаар харилцан санал солилцов.

Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Эрхэмбаяр Монгол Улсын хөгжлийн чиг хандлага, төрөөс баримталж буй ногоон хөгжлийн бодлого болон хөрөнгө оруулалтын орчны талаар танилцуулаад Монгол Улсад гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах талаар төр, засгийн зүгээс онцгой хүчин чармайлт гаргаж байгааг онцлон тэмдэглэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
9392
0 эможи
keyboard_arrow_up