Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 22, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Эрчим хүчний үнийг нэмсэн шийдвэрээ цуцалжээ

2014 оны 10 сарын 14

Эрчим хүчний зохицуулах газар цахилгааны үнэ нэмсэн шийдвэрээ цуцалсныг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөө газрын дарга О.Магнай өчигдөр дуулгалаа. Тус хорооны эрчим хүчний зохицуулагчдын зөвлөлөөс долдугаар сарын 21-нд цахилгааны үнэ тарифыг таван төгрөгөөр нэмсэн 116 дугаар тогтоолоо өнгөрсөн долоо хоногт цуцалснаа мэдэгдсэн байна. Уг тогтоолыг Өрсөлдөөний тухай хууль зөрчсөн гэж Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газрыхан үзэж, тус хорооны зохицуулагчид болон эрчим хүч үйлдвэрлэгчдийг торгосон аж. Наймдугаар сард нэмэгдсэн үнэ тарифаар тооцож хураасан мөнгийг энэ сарын цахилгааны төлбөрөөс хураахаар болжээ. 

Мөн арилжааны 12 банкны удирдлага Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөөх газрыг шүүхэд өгчээ. Анхан шатны шүүх хурал энэ сарын 15-нд болох гэнэ. Арилжааны банкууд олгосон зээлийн нэг хувьтай дүйх хэмжээний шимтгэл авдаг. 200 сая төгрөг зээлбэл хоёр саяыг нь шимтгэлд тооцдог гэсэн үг. Үүнийгээ тэд үйл ажиллагааны зардал гэж тайлбарлаж иржээ. Түүнчлэн 1000-40000 төгрөгийн хураамж авдаг аж. Их хэмжээний шимтгэл, хураамж авах нь хууль зөрчиж, хэрэглэгчдийн эрх ашгийг зөрчсөн үйлдэл гэж Шударга өрсөлдөөн, хэрэглэгчдийн төлөөх газрынхан үзэж, үүнийг таслан зогсоох шийдвэр гаргажээ. Энэ шийдвэрийг хууль зүйн үндэслэлгүй гэж мэтгэсэн арилжааны банкууд шүүхэд гомдол гаргасан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10105
0 эможи
keyboard_arrow_up