Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 22, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын шугам сүлжээний ажлын хөрөнгийг шийдвэрлэлээ

2014 оны 10 сарын 15
Нийслэлийн Засаг дарга “Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын гадна инженерийн шугам сүлжээний ажлыг зохион багуулах тухай”  А/864  дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Гэр хорооллын дахин төлөвлөлтийн Төслийн Удирдах Хорооны 2014 оны 59 дүгээр тогтоолын дагуу Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын гадна инженерийн шугам сүлжээний ажлын жагсаалтыг гаргасан байна.
Батлагдсан төсөл арга хэмжээнд шаардагдах 156 573 079  төгрөгийг нийслэлийн 2014 оны төсөвт батлагдсан Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгуудын гадна инженерийн шугам сүлжээний зураг төсөв, угсралтын ажлын хөрөнгөнөөс гаргахаар шийдвэрлэжээ.
 Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын гадна инженерийн шугам сүлжээний ажлыг Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журамд нийцүүлэн зохион байгуулж, хэрэгжүүлэхийг Гэр хорооллын хөгжлийн газарт үүрэг болголоо. Харин хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 11 ДҮГЭЭР ХОРООНЫ БАГА
 СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ЦОГЦОЛБОР БАРИЛГЫН
ГАДНА ИНЖЕНЕРИЙН ШУГАМ СҮЛЖЭЭНИЙ АЖЛЫН
ЖАГСААЛТ
                                                                                                                                   
                                                                                                                                                                           /төгрөг/
 
Төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил
 
Төсөвт өртөг
1 Гадна дулааны Ф89 мм-ийн голчтой 190 м шугам, хэрэгцээний халуун усны Ф48-76 мм-ийн голчтой 190 м шугам, цэвэр усны Ф119 мм-ийн голчтой 95,5 м шугамын угсралтын ажил /СБД, 11-р хороо/ 107 341 119
2 Гадна бохир усны Ф100 мм-ийн голчтой 14м шугамын угсралтын ажил /СБД, 11-р хороо/ 17 596 957
  3  
Цахилгааны 100 м кабель шугамын ажил
 
9 871 640
  4 Гадна холбооны шугамын угсралтын ажил  
21 763 363
 
  ДҮН  
156 573 079
 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10150
0 эможи
keyboard_arrow_up