Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Улаанбаатар хотын шуурхай ажиллагаа, зохицуулалтын дүрмийг хэлэлцэнэ

2014 оны 10 сарын 17

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 10 дугаар сарын 21-ний  өдөр 10 цагаас нийслэлийн ЗДТГ-ын А танхимд болно.  Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.
-Хаягийн зураг батлах тухай /Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэдэд өмчлүүлэх 52 байршлын 31 байршил, зуслангийн газрын 21 байршил/
-Хөрөнгө шийдвэрлүүлэх тухай /Нийслэлийн нутаг дэвсгэрт цацрагийн аюулгүй байдлыг хангах хөтөлбөр/
-Дүрэм батлах тухай /Улаанбаатар хотын шуурхай ажиллагаа, зохицуулалтын дүрэм/
-Орон сууц ашиглалтын албыг шилжүүлэх тухай
-Нийслэлийн өмчийн оролцоотой компани байгуулах, Компанийн ТУЗ-д нийслэлийн төлөөллийг томилох тухай /Улаанбаатар смарт карт/
-“Нийтийн үйлчилгээний  Улаанбаатар нэгтгэл” НӨҮГ-ын Удирдах зөвлөлийн гишүүнийг чөлөөлж, томилох тухай
-Олон нийтийн цагдаагийн ажилтныг нийтийн тээврийн хэрэгслээр зорчих, санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх тухай
-Ээлжит XX хуралдаан зарлах тухай
-Ээлжит XX хуралдаанаар хэлэлцэх асуудлыг дэмжих тухай асуудлыг хэлэлцэнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10293
0 эможи
keyboard_arrow_up