Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Бүх нийтийн их цэвэрлэгээгээр 2635 тонн хог цэвэрлэжээ

2014 оны 10 сарын 21

Нийслэлийн 375 жилийн ойг тохиолдуулан Улаанбаатар хотын хэмжээнд өнгөрсөн амралтын өдрүүдэд бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгууллаа. Цэвэрлэгээнд 6899 аж ахуйн нэгжийн 37310 иргэн оролцоннийт 963886ам метр  зам талбайгаас2635 тонн хог хаягдлыг цэвэрлэж, тээвэрлэжээ. Мөн нийтийн тээврийн35 байршлын автобусны эцсийн буудлуудыг цэвэрлэсэн байна.
Нийслэлийн 78 харьяа газар, агентлагийн 2879 ажилтан, албан хаагчид цэвэрлэгээний ажилд оролцож Их тойруу, Их Монгол Улсын гудамж, Энхтайвны гүүрний урд хойд хэсгийн гүүрэн доогуурх эргэлттэй зам, Нарны замаас Хайлаастын далангийн үзүүр,Сэлбэ голыгцэвэрлэлээ. Мөн Дунд гол, Замын цагдаагийн төмөр замын гармаас Энгелсийн гүүр, Засгийн газрын  ордноос 7 буудал, Нарны гүүрнээс Наран туулын уулзвар хүртэлх Нарны замыг цэвэрлэжээ.
Нийслэлийн онцгой байдлын газар, Улаанбаатар хотын цагдаагийн газар,Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар,Нийслэлийн Нийтийн тээврийн газар, Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газар, Улаанбаатар сан, Улаанбаатар лифт, Өсвөр үе хүнс, Багачууд хүнс, Дотоод аудит гэх мэт байгууллагууд их цэвэрлэгээнд идэвхитэй оролцсон.
Баянгол дүүргийн  “Сувилахуйн сургууль” , “Хаан” банк, “21 дүгээр зуун” ресторан,  “Бадмаараг” төсөл, Туул 13-7 Ветьнам засвар, Гарма гаржид хийд,Москва комплекс, Жаргалан дэлгүүр“, Дэлгэрэх” СӨХ, Кинова төвийн урд байрлах Вьетнам авто засвар,”Галын дөл” СӨХ, “Гэрлэн чимэглэл” “УБ Палас”, “Алейка” бөөний төв, “Манай эмнэлэг” ӨЭМН,  Хан-уул дүүргийн Мандах 68 СӨХ, “Элигант Хаус”, Сонгинохайрхан дүүргийн “Магнай шатахуун түгээгүүрийн станц” , Монгео ХХК, Сүлжуу ХХК, Нарны зайн үйлдвэр, Жинст өргөө ОС-ны контор, Ар жанар ХХК, Сайхан хангай дэлгүүр, Орчлон кафе, Андууд караоке, Өнөр кафе, Анар үсчин, Байгаль үсчин гэх мэт аж ахуйн нэгжүүд их цэвэрлэгээнд гараагүй байна. Цаашид цэвэрлэгээнд удаа дараа гараагүй, хог хаягдлын хуулийн дагуу орчны 50 м хүртэлх газраа цэвэрлээгүй аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10435
0 эможи
keyboard_arrow_up