Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 22, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Н.НЯМТОГТОХ: Дотоод аудит байгуулагдсанаар багагүй үр дүн гарч байна

2014 оны 10 сарын 22

 Нийслэлийн Хан-Уул дүүргийн Дотоод аудитын албаны дарга Н.Нямтогтохтой дүүргийн дотоод аудитын ажлын явц, үр дүнгийн талаар ярилцсанаа хүргэж байна. Сайн байна уу. Танд энэ өдрийн мэндийг хүргэе.

Хан-Уул дүүргийн Дотоод алба хэдэн хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. 2014 онд хийж хэрэгжүүлсэн ажлуудаасаа дурдвал?
Хан-Уул дүүргийн Дотоод аудитын алба нь Төсвийн тухай хуулийн 69-р зүйл, Засгийн газрын 2012 оны 129-р тогтоолын дагуу төсвийн ерөнхийлөн захирагчийн дэргэд 2013 онд байгуулагдаж одоогийн байдлаар дөрвөн аудитортай үйл ажиллагаагаа явуулж байна.  Дүүргийн Засаг даргын хариуцсан ажлын хүрээнд хууль тогтоомжийн хэрэгжилтэнд хяналт тавих, төсвийн хөрөнгө орлого, зарлага, төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалтанд санхүүгийн хяналт шалгалт хийх үнэлэлт, зөвлөмж, дүгнэлт гаргаж тухайн байгууллагын ажлыг сайжруулахад дэмжлэг үзүүлэхэд манай үйл ажиллагаа чиглэгддэг.
 Үйл ажиллагааны зорилго нь тухайн байгууллагыг эрсдлийн удирдлагаар хангаж, төсвийн үр дүн, үр ашгийг дээшлүүлэх,  байгууллагын үйл ажиллагааг сайжруулахад хамтран ажиллах юм. Эхний жил буюу 2013 онд төсвийн зарцуулалтын үр дүн, үр ашиг ямар байгаа, эрсдэлийн түвшинг тодорхойлох зорилгоор төлөвлөгөөт болон тусгайлсан аудитыг хийж дүүргийн Аудитын хорооны шийдвэрээр  илэрсэн эрсдэлд тохирсон хариуцлага, арга хэмжээг авч ажилласан.  
2014 онд явцын аудит хийж илэрсэн эрсдлийг тухай бүр арилгаж, санхүүгийн жилийн төсөв үр дүнг нэмэгдүүлэх зорилготой ажиллаж байгаа.
Дотоод аудит байгуулагдсанаар багагүй үр дүн гарч байна.
Нэгдүгээрт. Төсөвт байгууллагын удирдлага буюу төсвийн шууд захирагч нар оршиж байгаа эрсдэлээ мэдсэнээр түүнийг бууруулах, арилгах, дотоод хяналтаа түүнд чиглүүлэх  тогтмол хяналт сайжирч  байна.
Хоёрдугаарт. Манай аудиторууд эрсдэлд нөлөөлсөн хүчин зүйлийг бууруулах, арилгах талаар мэргэжлийн зөвлөгөө өгөх, байгууллага бүрд эрсдэлд тохирсон хууль эрх зүйн гарын авлага, материалыг бэлтгэж өгч хамтран ажиллаж байна.
Дотоод аудитын цаашид хийхээр төлөвлөн ажиллаж байгаа ямар ажил байгаа вэ?
Цаашид хийхээр төлөвлөж байгаа ажил бол  төсвийн үр дүн, үр ашгийг дээшлүүлэх,  зайлшгүй хэмнэж болох зардлыг хэмнэх, төсөвт төвлөрүүлэх, төсөв шууд захирагч болон байгууллагын дотоод хяналтын ажилтнуудыг мэргэшүүлэх талаар сургалтанд хамруулж хууль тогтоомжийг  бүрэн хэрэгжүүлэх зорилт тавин ажиллаж байна.
Хан-Уул дүүргийн дотоод аудит өөр бусад хэлтэс, албатайгаа хэрхэн хамтран ажиллаж байна вэ?
Манай алба дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, ялангуяа Санхүү, Төрийн сангийн хэлтэстэй хамтран төсвийн шууд захирагч болон бүртгэл, санхүүгийн ажилтнуудад сургалт зохион байгуулах, зөвлөгөө өгч ажиллаж байна. /Үүнд: эрсдэлээс хэрхэн урьдчлан сэргийлэх, Төсвийн үр дүнг  нэмэгдүүлэхэд цаашид яаж ажиллах/.Аудитын хорооны шийдвэрийг   биелэлтэнд улирал бүр  хяналт тавьж хэрэгжилтийг хангуулж ажилладаг.
Ирэх жилийн ажлын төлөвлөгөө хийх ажлын талаар дэлгэрэнгүй ярихгүй юу?
 Сангийн яам нь  Засгийн газарт “Дотоод аудит байгуулагдснаас хойшхи үр дүнг танилцуулах” зорилгоор  яамдууд, Нийслэлийн дотоод аудит болон манай дүүргийг сонгон авч хийсэн ажлын тайлан,  цаашид анхаарах асуудлын талаар илтгэл тавиулсан.
Ирэх жилд  нийцлийн аудитыг түлхүү хийж өгсөн зөвлөмжийн биелэлт, хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулж дүүргийн хэмжээнд эрсдлийг бууруулах зорилготой ажиллах болно.
Дүүргийн Дотоод аудитын газар зайлшгүй ямар үед шалгалтыг хийх шаардлага гардаг вэ?
Эхний жил бид дүүргийн төсөвт байгууллагуудад нийтлэг байгаа эрсдэлүүдийг  тогтоосон.   Эрсдэлийг харгалзан  төлөвлөгөөт аудит, дүүргийн төсвийн ерөнхийлөн захирагч болон Аудитын хорооны саналаар тусгайлсан аудитыг зайлшгүй хийдэг.

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10514
0 эможи
keyboard_arrow_up