Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Улаанбаатарт 14 хэм дулаан

2014 оны 10 сарын 22

Өнөөдөр 08 цагаас 20 цаг хүртэл баруун болон төвийн нутаг, зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун болон төвийн нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, баруун болон төвийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 6-11 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар 13-18 хэм, бусад нутгаар 10-15 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас баруун хойш эргэж секундэд 6-11 метр. 12-14 хэм дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 0 хэм орчим, харьцангуй чийг 60 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

2014 оны 10 дугаар сарын 23-наас 2014 оны 10 дугаар сарын 27-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Аравдугаар сарын 23, 24-нд төв, зүүн зүгийн нутгаар, 25-нд зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи 25-нд говь талын нутгаар секундэд 16-18 метр, 23, 24-нд зарим газраар, 26-нд Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Хугацааны эхээр Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 9-14 хэм дулаан байна. 25-нд нутгийн зүүн хагаст, 26-нд зүүн зүгийн нутгаар хүйтэрнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10524
0 эможи
keyboard_arrow_up