Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Монгол улс анх удаа "цацраг идэвхи"-т бодисоо хэмжихээр боллоо

2014 оны 10 сарын 22

Өнөөдөр Нийслэлийн Засаг Даргын тамгын газрын А зааланд НИТ-ийн ээлжит хуралдаан боллоо. Хуралдааныг ИТХ-ын дарга Д.Баттулга тэргүүлсэн бөгөөд энэ хурлаар дараах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэхээр болсон.

 
 

Үүнд 

1. Хаягийн зураг 

2. Төсөв батлах

3. Орон сууц ашиглалтын албыг шилжүүлэх, бүтцийн өөрчлөлтийн талаар 

4. Тээврийн ухаалаг системтэй холбоотой компанийн удирдлагын сонгох

5. Үйлчилгээний нэгдлийг удирдах зөвлөлийг сонгох 

6. Олон нийтийн цагдаагийн албаны ажилчдыг нийтийн тээврээр үнэгүй зорчуулах талаар 

7. Ээлжит хуралдааныг зарлах

8. Дараагийн ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлыг батлахаар болсон байна. 

Эдгээр асуудлуудаас эхний ээлжинд газар өмчлөлөөр олгогдсон хаягийн зургийг батлах, болон зуслангийн газрыг хаягжуулах асуудлыг хэлэлцлээ. Тус хаягжуулах ажлыг нэн даруй эхлүүлэхийг, мөн дараагийн газар олгох ажлыг таван байршилд гэлтгүй илүү өргөн цар хүрээг хамруулан хийхийг ажлын хэсгийнхэнд ИТХ-ын дарга Д.Баттулга сануулсан юм. Үүнээс гадна хаяг байршлын асуудлыг нэг мөр шийдэж зураглалын хатуу гаргахгүй бол бусдад газраасаа алдах магадлалтай байгааг ч анхааруулж байлаа.  Ажлын хэсгийнхэн энэ үед "Газар өмчлөлийн асуудал дээр гарсан асуудалтай зүйл байхгүй тул бид энэ ондоо багтаан тав ба түүнээс дээш байршилд газар өмчлөлийн ажлыг дахин эхлүүлэх болно. Одоогийн байдлаар өмнө нь газар өмчлөх эрхээ авсан 3000 гаруй иргэн газар өмчлөх эрхээ баталгаажуулаагүй байна. Бид энэ баталгаажаагүй байгаа 3000 гаруй иргэний газрыг дахин газар өмчлөлд оруулах болно" хэмээлээ. Ингэснээр хаягийн зургийн ажлыг энэ жилдээ багтаан  хийхээр болж ИТХ-аас баталлаа. 

Үүний дараа хэлэлцсэн асуудал бол "Нийслэлийн нутаг дэвсгэрт цацрагийн аюулгүй байдлыг хангах хөтөлбөр"-ийг 2014 онд хэрэгжүүлэхэд шаардагдах төсвийн талаар хуралдсан бөгөөд 116,2 сая төгрөгийг Засаг даргын нөөцийн сангаас гаргуулах хүсэлт ирсэн байлаа. 

Барилгын материал, барилга дахь цацрагийн хэмжээ, зоорийн давхар дахь радоныг хэмжих, ус болон хүнсний бүтээгдэхүүнд цацрагийн хэмжилт хийх, нийслэлийн хөрс, үнс болон агаарын цацрагийг хэмжин дэвсгэр түвшинг тогтооход дээрх 116,2 сая төгрөг хэрэгтэй байгаа ажээ. Хэмжилтүүдийг нэн даруй буюу он гарахаас өмнө хийх хэрэгтэй байгаа бөгөөд улирлын байдлаас хамаараад хэмжилт өөр өөр гарах тохиолдол байдаг гэнэ. Дээрх 116,2 сая төгрөгийн төсөвт шаардлагатай тоног төхөөрөмжийг авах, ажилчдын цалин хөлс болон бусад зардлууд орсон юм байна. ИТХ-ын тэргүүлэгчид тус ажлыг хийхийг дэмжсэн бөгөөд үүн дээр өнгөрсөн есөн сард оруулж ирсэн төслөө эргэн харж төслийн  зарим нэгэн заалтанд өөрчлөлт оруулах хэрэгтэй байгааг санууллаа. Ингэснээр энэ ондоо багтаан цацраг идэвхт чанарт судалгаа хийж дээж авахаар болов. Энэ ажил нь өмнө нь монголд хийгдэж байгаагүй бөгөөд бид өөрсдөө цацраг идэвхиэ тодорхойлох анхны ажлыг ийнхүү эхлүүлэхээр боллоо.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10555
0 эможи
keyboard_arrow_up