Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 22, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Хан-Уул дүүрэг өвлийн хүлэмжийг нэвтрүүлэх тал дээр анхаарч ажиллаж байна

2014 оны 10 сарын 23

Өнөөдөр Хан-Уул дүүргийн Иргэний тэнхимд Хан-Уул дүүргийн ЗДТГ болон ХААҮШОНТ хамтран "Хүлэмжийн тариалан, хүнсний ногоо боловсруулах технологи" сэдэвт сургалтыг зохион байгуулж байна.

 

Тус сургалтыг Хан-Уул дүүргийн Худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга В.Бэгз нээж үг хэлсэн бөгөөд газар тариалан эрхлэгчиддээ амжилт хүслээ. Сургалтанд Хан-Уул дүүргийн  хамгаалагдсан хөрсний аж ахуй эрхэлж буй аж ахуй нэгж, иргэд шинээр тариалалт эхэлж буй 40 аж ахуй нэгж байгууллагын төлөөлөгчид оролцож байгаа ажээ. Тус сургалтын гол зорилго нь дүүргийн өрхийн аж ахуй эрхлэгчдэд зориулан хамгаалагдсан хөрсний агротехнологийн дэвшилтэт талуудыг танилцуулж, эзэмшүүлэх, бага талбайгаас арвин ургац авах, хүний биед шаардлагатай эрдэс бодис шингээсэн шинэ зүйлийн нарийн ногоог тариалах, хүн амын эмзэг бүлгийн өрхийн орлогыг сайжруулах, импортоор оруулж ирэх хүнсний ногооны хэмжээг тодорхой хэмжээгээр багасгах, бүтээгдэхүүнээ хэрхэн боловсруулж, урт хугацаанд хэрэглэх талаар мэдлэг чадварыг эзэмшүүлэхэд оршиж байгаа юм байна. Сургалтыг ҮХААЯ-ны Шинжлэх ухаан ололт нэвтрүүлэх төвийн Захиргаа хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Тэнгис, Хан-Уул дүүргийн Хөдөө аж ахуй, аялал жуулчлал хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Цагаан болон ХААИС-ийн багш нар удирдан зохион байгуулж байна. Дүүрэгтээ анх удаа цогц бодлогын хүрээнд зохион байгуулагдаж байгаа сургалт бөгөөд өмнө нь газар тариалангийн салбар салбараар сургалтуудыг зохион байгуулдаг байжээ. Хан-Уул дүүргийн газар тариалан эрхлэгчдийн хувьд жилд 4000 гаруй тонн хүнс ногоо хурааж авдаг бөгөөд эдгээрийн дийлэнхи хувийг нарийн ногоо, хүлэмжний ногоо эзэлдэг байна. Сургалтыг зохион байгуулснаар иргэд өөрсдөө хүлэмж барих арга техник эзэмших, хамгаалагдсан хөрсөнд төрөл бүрийн ногоо ургуулах технологиос суралцах, хамгаалагдсан хөрсний ногооны ургалтын үеийн хог ургамал, хортон шавьж, өвчинтэй тэмцэх арга техник эзэмших, органик хүнс хэрэглэх боломжийг бий болгох, өрхийн орлогыг нэмэгдүүлэх, эх үүсвэр бий болгох гэх мэт олон үр дүн гарах юм байна. Хан-Уул дүүргийн Хөдөө аж ахуй, аялал жуулчлал хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Цагаан "Манай дүүргийн газар тариалан эрхлэгчид их олон төрлийн ногоог тарьдаг ба дүүргийн зүгээс бүх тал дээр нь дэмжиж ажилладаг. Газар тариалан эрхлэгчдыг хоёр жилд нэг удаа Хөх хот, Солонгосруу явуулж туршлага судлуулдаг явдал нь их үр дүнгээ өгч байгаа ажил болж байна. Үүнээс гадна өвлийн хүлэмжийг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Өвлийн хүлэмжийг нэвтрүүлснээр газар тариалан эрхлэгчид маань жилийн дөрвөн улиралд ногоо тариалах боломж нээгдэж байгаа юм" хэмээлээ. Маргааш тус сургалтанд сууж байгаа газар тариалан эрхлэгчид  шилэн болон өвлийн хүлэмжтэй танилцаж аргыг нь судлах ажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10627
0 эможи
keyboard_arrow_up