Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 22, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Таны татварын хуулийн мэдлэгт

2014 оны 10 сарын 23


АСУУЛТ: Манай компани худалдан борлуулах зориулалтаар гоо сайхны бүтээгдэхүүн импортлодог. Гааль дээр төлсөн нэмэгдсэн өртгийн албан татвараа бараа бүтээгдэхүүний өртөгт шингээх үү?

ХАРИУЛТ:   Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.2-т зааснаар иргэн, хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлснээс хойшхи хугацаанд худалдах, түүнчлэн үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар өөрөө шууд импортолсон бараа, ажил, үйлчилгээнд төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцохоор заасан байгаа.
Хэрэв танай компани нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч бол бараа бүтээгдэхүүн импортлох үед гааль дээр төлсөн НӨАТ-аа өртөгт оруулахгүй хасалт хийх замаар тооцно. Харин НӨАТ төлөгч биш бол бараа бүтээгдэхүүний өртөгт оруулах нь зөв юм.

АСУУЛТ:  Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэх өргөдлөө Татварын албанд гаргаж өгсөн боловч татварын байцаагч дараа сарын 1-ны өдөр болоогүй байна гэж хэлээд хүлээлгээд байна. Энэ зөв үү?

ХАРИУЛТ:  Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Харьяалах татварын алба нь энэ хуулийн 7.1.3 болон 13 дугаар зүйлд зааснаас бусад энэ хуулийн 4.1.10-т заасан этгээдийн өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 2 өдөрт багтаан нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэж, тухайн этгээдэд гэрчилгээ олгоно.” гэж заасны дагуу Татварын алба өргөдөл өгснөөс хойш ажлын 2 хоногт багтаан нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн гэрчилгээг олгох үүрэгтэй.

АСУУЛТ:   Манай компани нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэх хүсэлтээ 2014 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр гаргасан боловч Татварын алба гэрчилгээг 2 дугаар сарын 17-ны өдөр олгосон. Хэзээнээс нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан өгч эхлэх вэ?

ХАРИУЛТ:  Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Албан татвар төлөгчөөр бүртгүүлсэн иргэн, хуулийн этгээдийн орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж эхлэх хугацааг татварын албанаас гэрчилгээ олгосон өдрөөс эхлэн тооцно.” гэж заасны дагуу нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах хугацааг тооцно. Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг тус хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасны дагуу дараа сарын 10-ны дотор харьяалагдах татварын албанд тушаана.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10629
0 эможи
keyboard_arrow_up