Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 22, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Ж.ГАНХУЯГ: Орчлон ХХК ч бай Фүжи ХХК ч бай өөр бусад компаниас ямар ч компани шалгараагүй байгаа

2014 оны 10 сарын 24

Нийслэлийн зүгээс ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалтай орон сууцыг барилгажуулж дахин төлөвлөлтөд оруулахаар болсон. Тэгвэл эдгээр барилгуудын нэг нь хуучнаар “Нэхмэлийн шар” гэж нэрлэгддэг орон сууц юм. Энэ асуудлаар Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуягаас дараах тодруулгыг авлаа.

 


-Танай дүүргийн “Нэхмэлийн шар” гэгдэх байрнуудыг дахин төлөвлөлтөд оруулахаар болсон. Төсөл хэрэгжүүлэгчийг шалгаруулсан уу?
Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2014 оны 8 дугаар сарын 15 нд үнэлгээний хороо гэж байгуулагдсан. Миний бие үнэлгээний хорооны даргаар томилогдсон. Энэ нь ямар учиртай үнэлгээний хороо вэ? гэхээр манай дүүргийн 2,3-р хорооны Нэхмэлийн шарын  20 байрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах үүрэгтэй ийм үнэлгээний хороо юм. Би хөдөлмөрийн хуулийн дагуу амралтаа аваад есдүгээр сарын 11-нд ажилдаа ороод үнэлгээний хорооны захирамжаа авсан юм. Энэ захирамжийг үзэхэд үнэлгээний хороонд оршин суугчдын төлөөлөл гээд хоосон зай үлдээсэн байсан. Тэгэхээр үнэлгээний хороо хуралдахын тулд оршин суугчдын төлөөлөл заавал байх ёстой. Ингээд бид нар 20 байрны дарга нарыг цуглуулаад энэхүү үнэлгээний хороонд оршин суугчдын төлөөлөл орох юмаа та бүхэн төлөөллөө сонгож ирүүлэх хэрэгтэй гэж хүсэлт тавьсан. Үүний дагуу үнэлгээний хороонд орох 2 хүнийг сонгож ирүүлсэн. За тэрний дагуу үнэлгээний хороо бүрдээд анхны хурлаа хийлээ.  Хурал хийгдэхээс өмнө Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах урилгыг зарлаад материалаа хүлээгээд авсан байсан.
Тэгэхээр Ерөнхий төлөвлөгөөний газар үнэлгээний хорооны шийдвэр гараагүй байхад сонгон шалгаруулалтын зарлал гаргасан гэсэн үг үү?
Үнэлгээний хорооны анхны хурлаар бид нар ерөнхий нөхцөлүүдээ сонсоод хичнээн байрыг яаж төлөвлөхийн, шинээр бий болох байруудад хичнээн хүн амьдрах юм, сургууль, цэцэрлэгийн төлөвлөлт зам, явган зам, хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламжаа төлөвлөсөн байна уу зэрэг ерөнхий мэдээллүүдээ сонссон. Харин сонгон шалгаруулалт зарласан Ерөнхий төлөвлөгөөний газрын дахин төлөвлөлтийн хэлтсээс бид сонгон шалгаруулалт зарласан, материал хүлээгээд авсан шүү гэсэн. Уг нь бол үнэлгээний хороо байгуулагдаад, хуралдаж нөхцөл шаардлагаа тавьж байж дараа нь сонгон шалгаруулалт зарлах ёстой юм л даа.
Сонгон шалгаруулалтад Орчлон констракшн компани шалгарсан юм уу?
Ердөөсөө ямар нэгэн компани шалгараагүй байгаа. Орчлон ХХК ч бай Фүжи ХХК  ч бай өөр одоо ямар компани байна шалгарсан зүйл огт байхгүй. Сонгон шалгаруулалтыг хийгээгүй байгаа. Учир нь үнэлгээний хороо нөхцөл шаардлагаа тавиагүй тул үнэлэх боломжгүй гээд материалуудыг нээж үзээгүй лацтай хэвээрээ Ерөнхий төлөвлөгөөний газар байгаа. Ингээд үнэлгээний хороо анхны хурлаа хийгээд энэ урилга алдаатай болсон байна гээд дахин зарлах шийдвэр гаргасан байгаа.
Таныг энэ төсөлд “Орчлон констракшн” ХХК-ийг дэмжээд байна гээд хэсэг иргэд мэдээлэл хийгээд байна. Нэгэнт ийм асуудал яригдаж байгаа болохоор таныг албан ёсооро тайлбар өгөх байх гэж бодож байна?
Засаг дарга Ж.Ганхуяг Орчлон констракшинтай ашиг сонирхолын зөрчилтэй гээд хуулийн байгууллагад гомдол өгсөн байгаа. Тэгэхээр удахгүй ашиг сонирхолын зөрчилтэй юу үгүй юу гэдэг нь тогтоогдоод гараад ирэх байх. Тийм зүйл бол огт байхгүй. Үнэлгээний хороо хуралдаж байж сонгон шалгаруулалтад тавигдах шаардлагыг боловсруулж тендерийг  зарлах ёстой.
Тэгвэл таны хувьд эдгээр байрнуудын дахин төлөвлөлтийн сонгон шалгаруулалт дээр ямар байр суурьтай байна?
Мэдээж иргэдийнхээ эрх ашгийн төлөө ажиллах болно. Хамгийн чухал зүйл бол байр орон сууцаа дахин төлөвлөлтөнд оруулж буй оршин суугч иргэд маань буцаад ямар нэгэн асуудалгүйгээр орон сууцтай болох явдал юм. Нэг компани сонгогдоод эдгээр байрнуудыг нураагаад хаяад явбал хэн хариуцлага хүлээх вэ? гэдэг асуудал гарч ирнэ. Улаанбаатар хотод маань иймэрхүү хариуцлагагүй зүйл тохиолдож байсан. Тиймээс Нэхмэлийн шарын 20 байрны 4000 гаруй иргэдийн орон сууц, амьдралтай нь холбоотой асуудал болохоор нухацтай хандах ёстой. Үүн дээр үнэлгээний хороо сайн ажиллах шаардлагатай байгаа.    

Ярилцлага өгсөн танд баярлалаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10675
0 эможи
keyboard_arrow_up