Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 22, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

АН-ын гишүүд дэмжигчид Э.Бат-Үүлийг огцрохыг шаардаж байна

2014 оны 10 сарын 24

Нийслэлийн АН-ын Зөвлөлдөх Хорооны гишүүд болон НИТХ-д АН-аас нэр дэвшин сонгогдсон Төлөөлөгчдөд

                                                          Э.Бат-Үүл даргыг огцруулах тухай

 1. Нийслэлийн АН-ын Зөвлөлдөх хорооны гишүүдэд!

АН-ын өнөөгийн удирдлагын үед Ардчилсан Нам сүүлийн таван сонгуульд яллаа, Ардчилсан Ерөнхийлөгчөө хоёронтоо ялууллаа. Энэ ялалт бол бидний эв нэгдлийн шагнал. Гэтэл АН-ын эв нэгдлийг бусниулагчаар Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл тодорлоо. Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл АН-ын дарга Н.Алтанхуягийн эсрэг хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр дайрч давшлан намынхаа нэр хүндийг унагаж, намын даргатайгаа уулзаад ярилцахын оронд шар хэвлэлийн “баатар”, МАН-ын “идэш” боллоо. Э.Бат-Үүл таны тогтоож буй энэ жишгээр 9-н дүүргийн АН-ын дарга нар таньтай хэвлэлээр харилцах нь, цаашлаад үүрүүдийн АН-ын дарга нар дүүргийн намын даргатайгаа бас хэвлэлээр харилцах уу? Энэ бол АН-ын задрал, чөтгөрийн хорлол. Э.Бат-Үүл дарга нам дахь фракцийг эсэргүүцдэг. Гэтэл “үүл” яаж солигдох гэж байна, хэнийг дэмжээд байна вэ?

Манай намын өөрийгөө ухаантай гэж тооцдог, лидер хэмээгчид 2012 онд бид сайндаа ялаагүй МАН-ын саналыг МАХН хуваагаад бид ялсан гэдэг. Тэгвэл дараагийн сонгуулиар МАН-ын саналыг дахин МАХН-аар хуваалгах гэрээг АН-ын дарга Н.Алтанхуяг хийлээ. Үүнийг Э.Бат-Үүл дарга яагаад эсэргүүцээд байна?  Э.Бат-Үүл даргад 2016 оны АН-ын ялалт хамаагүй бололтой. Монгол Улсын Ерөнхийлөгч болно гэж сэрүүн зүүдэлсэн хүнд Н.Энхбаяр гэдэг том өрсөлдөгчөөс айж, АН-ыг бутаргах нь ээ. Иймээс Нийслэлийн АН-ын Зөвлөлдөх Хорооны гишүүдэд Нийслэлийн АН-ын даргаас Э.Бат-Үүлийг огцруулахыг уриалж байна, шаардаж байна.

2. АН-аас нэр дэвшин сонгодсон НИТХ-ын төлөөлөгчдөд!

Нийслэл хотын захирагч Э.Бат-Үүл МУ-ын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн эсрэг хэвлэлээр дайрлаа. Хотын захирагч Ерөнхий сайдын эсрэг хэвлэлээр дайрах нь Монгол төрийн гутамшиг боллоо, ийм ариншин Э.Бат-Үүл даргаас  гарлаа. Монголын төрд ямар жишиг тогтоов оо, дүүргүүдийн Засаг дарга хотын дарга руугаа, хороодын Засаг дарга нар дүүргийн Засаг дарга нар руу хэвлэлээр дайрах жишиг үү, Нийслэлийн засаг захиргааг самарлаа. Маргааш ямар үйлдэл гарган төрөлх хотыг минь самрахыг таашгүй. Иймээс АН-аас нэр дэвшин НИТХ-д сонгогдсон төлөөлөгчдөд Э.Бат-Үүлийг Нийслэл хотын засаг даргаас огцруулахыг уриалж байна, шаардаж байна.

Жич: Бат-Үүл даргын тогтоосон жишгээр хэвлэлээр тараав.

АН-ын хэсэг гишүүд гарын үсэг:
1

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10712
0 эможи
keyboard_arrow_up