Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Д.Баттулга: Нийслэлийн 1,3 сая иргэнд хуулийн дагуу ёс зүйтэй үйлчлэхийг хүсье

2014 оны 10 сарын 24

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 109 дүгээр зарлигаар баталсан “Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам”-д заасны дагуу Нийслэлийн нутгийн өөрөө удирдах зөвлөл болон нутгийн захиргааны байгууллагуудын ажилчид жил бүр тангараг өргөдөг уламжлалтай.Өнөөдөр 325 төрийн албан хаагч төрийн тугандаа мэхийн ёсолж, төрийн албан хаагчийн тангараг өргөлөө. Тангараг өргөх ёслолын ажиллагаанд Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун нар оролцлоо.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нээж хэлсэн үгэндээ “Төрийн албан хаагчдын тангараг өргөх ёслолын ажиллагаа бол хуульд захирагдаж ажиллахын илэрхийлэл юм. Төрийн албан хаагчдын дээр нэг л дарга бий. Тэр нь бол хууль.Бид бүгд гагцхүү хуульд захирагдаж ажиллах ёстой. Сүүлийн үед төрийн албан хаагчид иргэдэд үйлчлэх биш дээд албан тушаалтан, дарга нартаа үйлчилж, тэдний ашиг сонирхлын төлөө ажиллаж байна гэсэн асуудал газар аваад байгаа юм. Тиймээс иргэдийн өмнө өргөсөн тангарагтаа үнэнч байж хуулийн өмнө үүргээ биелүүлж, иргэддээ шударгаар үйлчилж, бусад төрийн байгууллагуудад үлгэр дуурайл болж явахыг хүсье” гэж онцлон хэллээ.
Төрийн албан хаагчид 1995 оноос тангараг өргөж эхэлсэн бөгөөд  Монгол Улсын иргэн төрийн захиргааны албанд анх орохдоо: "Эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, төрийн хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглая. Тангарагаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ" хэмээн тангарагладаг юм.
Харин нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга “Төрийн тугандаа тангараг өргөж, төрийн захиргааны жинхэнэ албан хаагч болсон та бүхэнд баяр хүргэе. Сүүлийн үед хотын удирдлагуудад төрийн албан хаагчдын харилцааны ёс зүйтэй холбоотой гомдол багагүй их болсон. Тийм учраас төрийн жинхэнэ албан хаагч болж байгаа та бүхэн нийслэлийн 1,3 сая хүнд мэргэжлийн ёс зүйтэйгээр үйлчилж, өөрийн мэдлэг чадвараа улам дээшлүүлж, өөрийгөө хөгжүүлж, өргөсөн тангарагтаа үнэнч байж, хуулиа сахиж ажиллааарай” гэлээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10734
0 эможи
keyboard_arrow_up