Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Нийслэлийн түүхийг харуулсан явуулын гэрэл зургийн үзэсгэлэн гарч байна

2014 оны 10 сарын 29

Нийслэлийн 375  жилийн ойг тохиолдуулан  Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Соёл урлагийн газар болон  Улаанбаатар хотын музейтэй хамтран “Шар бөсийн ордноос улсын нийслэл хүртэл”  нийслэлийн түүхийн гэрэл зургийн явуулын үзэсгэлэнг дэлгэлээ. Гэрэл зургийн үзэсгэлэнгээр нийслэлийн 140 жилийн түүхийг харуулсан 180 гаруй гэрэл зургийг олны хүртээл болгожээ.  Энэ зургууд нь 1874 оноос өнөөгийн Улаанбаатар хотын иргэдийн амьдрал, аж байдал болон нийслэлийн өөрчлөлтийг  5 үечиллээр харуулсан байна. Мөн 1874 онд Богдын шар ордны зүүн талаас авсан ховор зургуудыг ч тавьсан байна. Үзэсгэлэнд тавигдсан нийслэлийн түүхийг сэргээсэн зургуудыг  тухайн үед Монго Улсад ирсэн гадны жуулчид судлаачдын гэрэл зургийн хальсанд буусан зургаас авчээ.
Эсгий гэр, модон хашаагаар  эхэлж байсан нийслэл хүрээ өнөөдрийн бидний амьдарч буй Улаанбаатар хот болоход түүхийн замналыг туулсан бэ гэдгийг явуулын үзэсгэлэнд дэлгэгдсэн   сонирхолтой гэрэл зурагнаас харах боломжтой юм. Тус явуулын гэрэл зургийн үзэсгэлэн Улаанбаатар хотын төв цэцэрлэгт хүрээлэн буюу Central tower-ийн урд хэсэгт байрлаж байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10983
0 эможи
keyboard_arrow_up