Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

“Монгол улс дахь барилгын салбарын ногоон хөгжлийн чиг хандлага” хэлэлцүүлэг боллоо

2014 оны 10 сарын 30

Байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлтэй барилгын үйлдвэрлэл буюу ногоон барилга гэх ойлголтын талаар дэлхий нийтээр ярих болсон энэ цаг үед Монголд ийм чиглэлийн барилгын үйлдвэрлэлийг дэмжих үндсэн зорилго бүхий нэгэн төслийн баг хамт олноос сонирхолтой сургалт хэлэлцүүллэгийг барилгын салбарынханы дунд зохион байгуулсан юм.
Каритас Чех Репаблик байгууллага “Байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний үр ашигтай барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжих замаар ядуурлыг бууруулах, ажлын байр нэмэгдүүлэх мөн цаг уурын өөрчлөлт, эрсдлийг багасгах зорилгоор Европын холбооны санхүүжилтээр 2012 оноос “SWITCH-Asia” төслийг хэрэгжүүлж эхэлсэн байна. Төслийн хүрээнд “Монгол улсын барилгын салбарын ногоон хөгжлийн чиг хандлага” сэдэвт семинарыг зохион байгуулсан нь энэ бөгөөд  Байгаль орчин ногоон хөгжлийн яам /БОНХЯ/, Эрчим хүчний яам /ЭХЯ/, Хөдөлмөрийн яам /ХЯ/ болон Барилгын хөгжлийн төв болон барилгын салбарын төрийн бус байгууллагын төлөөлөл, дүүргийн хөдөлмөрийн хэлтсүүдийн мэргэжилтнүүд оролцсон юм.

Хэлэлцүүлгийг нээж Европын холбооны Монгол, Хятад дахь Хөгжил хамтын ажиллагааны салбарын Атташе ноён Ронан Пеше үг хэлэхдээ “Европын холбооноос Азийн орнуудад хүмүүс бидний амьдарч буй барилгын байгаль дахь сөрөг нөлөөллийг багасгах зорилгоор хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр нь “SWITCH-Asia” юм. Монгол улсын Засгийн газраас мөн “Ногоон хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийг баталсан нь бидний хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрийг дэмжиж байгаа хэрэг бөгөөд үр дүнгээ өгсөн төсөл байна гэдэгт байна” хэмээсэн. Каритас Чех Репаблик байгууллага Чеэд төвтэй төрийн бус байгууллагын төлөөлөгчийн газар бөгөөд  нь “Байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний үр ашигтай барилгын материал үйлдвэрлэлийг дэмжих төслийг 4 жилийн турш хэрэгжүүлнэ. Төслийн үр дүнд эрчим хүчний үйлдвэрүүдээс гарсан хаягдал нүүрсээр 3 төрлийн барилгын материал гарган авах зорилготой. Одоогоор бүтээгдэхүүнийг гарган авсан ч үйлдвэрлэлд нэвтрүүлэх, стандарт норм, дүрмийг батлуулах зэрэг ажлууд хараахан хийгдэж амжаагүй байгаа гэнэ. Дээрх 3 нэр төрлийн бүтээгдэхүүн нь
1.Хөнгөн блок
2. Хөндийт блок
3.Хуурай хольц / үнсний орцтой плитаны цавуу  гм/ юм.
Түүнчлэн зөвхөн байгаль орчинд ээлтэй бараа бүтээгдэхүүн гаргах нь уг байгууллагын зорилт бус бөгөөд ногоон барилгын ач холбогдол, давуу талыг суртчилан таниулах зорилго бүхий байгууллага юм.

Өнөөдөр болсон хэлэлцүүлэгт БОНХЯ, БХБЯ-аас мэргэжилтнүүд хүрэлцэн ирж Монгол улсын төрөөс баримталж байгаа Ногоон хөгжлийн бодлогыг танилцуулж сонирхолтой илтгэл тавьсан бол ШУТИС-ийн Барилга, Архитектурын сургууль, МҮИС-иас барилгын салбарын эрдэмтэн багш нар ч мөн өөрсдийн хийж буй эрдэм шинжилгээ, судалгааны ажлынхаа талаар бусадтай хуваалцлаа. Барилгын салбарын шийдвэр гаргах түвшний төлөөлөгчид хүрэлцэн ирж, барилгын салбарын тогтвортой үйлдвэрлэл, хэрэглээ, эрчим хүчний хэмнэлт, ногоон барилгын практик туршлагуудын талаарх асуудлыг хөндөн ирээдүйн чиг хандлагын талаар ярилцсан хүртээмжтэй арга хэмжээ болов.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11081
0 эможи
keyboard_arrow_up