Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Л.Хадбаатар: Харьяалалгүй ахмадуудыг харьяалалтай болгох тал дээр тодорхой ажлууд хийгдэж байгаа

2014 оны 10 сарын 30

Нийслэлийн Хан-Уул дүүргийн Ахмадын хорооны дарга Л.Хадбаатартай ажлын явцын талаар ярилцсанаа хүргэж байна. Сайн байна уу. Танд энэ өдрийн мэндийг хүргэе.
Дүүргийн Ахмадын хорооны хийж хэрэгжүүлж байгаа ажлын явцын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү.

Миний бие Ахмадын хорооны даргын ажлыг 2014 оны 2-р сарын сүүлээр хүлээж авч ажиллаж байна. Манай Хан-Уул дүүрэг нийтдээ 10 мянга гаруй ахмадтай бөгөөд ахмадын тоо жилээс жилд өсч байна.

 

Үүнд шинээр тэтгэвэрт гарч байгаа ахмадын тоо нэмэгдсэнтэй холбоотой. Мөн тэтгэврийн  нас болоогүй байхдаа янз бүрийн нөхцөл байдлаар эрт тэтгэвэртээ гарсан иргэдийн тоо маш ихээр нэмэгдэж байгаа нь сүүлд хийсэн бүртгэлийн тоо баримтаас харагдаж байна.  Уг баримтаас харахад иргэдийн зарим хэсэг нь хүнд нөхцөлөөр эрт тэтгэвэрт гарсан, насныхаа тоогоор гарсан, олон хүүхэдтэй эрт тэтгэвэрт гарсан гэх мэт олон хүчин зүйлс нөлөөлсөн байдаг. Энэ бүхнийг нэгтгээд харахаар Хан-Уул дүүрэг 10300 орчим ахмадуудаас гадна харъяалалгүй ахмадууд гэж байдаг. Харьяалалгүй ахмадуудын тоонд ихэвчлэн тухайн ажиллаж байсан байгууллага нь татан буугдсан ахмадууд ордог.
Иймд бид байгууллагын харъяалалыг тогтоох ажлыг ахмадын хорооноос зохин байгуулан ажиллаж байна.  Уг ажилд тухайн татан буугдсан  байгууллагын  суурин дээр нь одоо ямар байгууллага байгуулагдсан эсэх,  үндсэн хөрөнгөн дээр ямар байгуулага үргэлжлэн ажиллаж байгаа зэргийг судлан холбоо тогтоож, холбогдох харьяалалгүй ахмадуудыг харьяалалд хамруулах ажлуудыг хийгээд явж байна. Уг ажил нь эхнээсээ үр дүнгээ өгч байна.
Өндөр настан, харьяалалгүй ахмадуудад үзүүлэх тусламж, эрүүл мэндийн тал дээр хийгдэж буй ажил ямар түвшинд байна вэ?
Ер нь харьяалалгүй ахмадуудын асуудал их хүнд байдаг. Саяхан Засгийн газраас харъяалалгүй ахмадуудад жилд нэг удаа 10,000 төгрөг өгдөг байсныг, жилд хоёр удаа болгож, цагаан сар болон наадмаар өгдөг болгоё гэсэн асуудал тавигдсан. Үүнээс гадна 1990 оноос хойш 10 дугаар сарыг “Ахмадын сар” болгон  тэмдэглэн өнгөрүүлдэг болсон. Дүүргийн хувьд 10 дугаар сарын 1-ний өдрийг “Ахмадаа хүндэтгэх өдөр” болгон хороо тус бүр дээр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Тус баяртай холбогдуулан дүүргээс нэгдүгээр эмнэлэг дээр үнэ төлбөргүй эрүүл мэндийн шинжилгээнд ахмадуудаа хамруулахаар 10 сарын 22-оос эхлэн 100 ахмадыг үнэ төлбөргүй үзлэгт хамруулах ажил хийгдээд явж байна.
Дүүргийн зүгээс ахмадуудын нийгмийн асуудалд анхаарч, ямар дэмжлэг үзүүлж ажиллаж байна?
Дүүргийн зүгээс орон гэргүй, харж хандах хүнгүй, өрхийн орлого бага ахмадуудад тэр болгон туслах нөөц, боломж нь хомс байдаг.  Гэхдээ бид  бүх л боломжоо ашиглан үнэхээр боломжгүй өндөр настанууддаа таван ханатай гэр өгөх, нэн шаардлагатай зүйлээр нь туслах ажлуудыг үе шаттай зохион байгуулдаг. Энэ тал дээр дүүргийн Засаг дарга болон тамгын газраас их дэмжиж ажилладаг.
Өнгөрсөн зун Нийслэлийн Ахмадын байгууллагаас үерт автсан 12-р хорооны нэг өрхөд гэр өгсөн. Үүнээс гадна дүүргийн Улаан Загалмайн нийгэмлэг маш их хүчин чармайлалт тавьж ажилладаг. Мөн дүүргийн ахмадын хорооны зүгээс “Ахмадын өргөө”-тэй болох асуудлыг дүүргийнхээ ИТХ-ын Нийгмийн бодлогын хороогоор хэлэлцүүлэхээр ахмадуудаасаа ирсэн санал хүсэлтийг уламжилаад байна.
10 сар нийтдээ “Ахмадын сар” болж байгаа. Энэ сарын хүрээнд зохион байгуулж байгаа өөр ямар ажлууд байна бэ?
Дээрх ажлуудаас гадна улсаас буюу халамжийн байгууллагаас ахмадуудаа 50 хувийн хөнгөлөттэйгээр амралт, сувилалд амраах зэрэг ажил тогтмол хийгддэг. Манай ахмадын хороо энэ жил дүүргийнхээ 30-иад хүнийг хөнгөлөлттэйгээр амраасан байгаа. Манай ахмадууд шатрын тэмцээн, волейболын тэмцээн гэх мэт спортын арга хэмжээг их зохион байгуулдаг. Тухайлбал Нийслэлийн ахмадын хорооноос зохион байгуулсан волейболын тэмцээнд манай дүүрэг амжилттай оролцсон. Үүнээс гадна “Ахмад экспертүүдийн холбоо”-оос манай ахмадуудыг сургалтанд хамруулсан байгаа. Дүүрэг дээр “Ахмад зөвлөх”-ийн баг ажилладаг. Үүнд насаараа эрдмийн ажил хийж байсан хүмүүсийн туршлага, сургамжыг залуу үедээ өвлүүлэхээр тэдэнд зөвлөх багшийн үйлчилгээг Хөдөлмөрийн хэлтэстэй хамтран зохион байгуулдаг. Манай зөвлөх баг одоогийн байдлаар 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй. Мөн “Уянга өөдөө” гэсэн ахмадуудын урлагийн хамтлагтай. Дээрээс нь ахмадуудад хийн дасгал, чөлөөт цагаараа уулын аялал, явган аялалын ажлыг зохион байгуулснаараа тэдний нийгмийн идэвхийг сайжруулах, эрүүл мэнд, идэвхтэй амьдрахад ихээхэн ач тусаа өгдөг.
Ярилцсанд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11097
0 эможи
keyboard_arrow_up