Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлийн сонгон шалгаруулалтыг зарлалаа

2014 оны 11 сарын 03
Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсаны дагуу жижиг дунд үйлдвэрийн салбарыг хөгжүүлж, бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 06 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаар “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн журам”-ыг баталсан.
            Энэхүү журмын хүрээнд Нийслэлийн жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зүгээс жижиг дунд үйлдвэрийг идэвхитэй дэмждэг Капитал банкаар дамжуулан жижиг дунд үйлдвэрлэлийн санхүүжилт олгох, бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлийг дэмжин хөнгөлөлттэй зээл олгох, батлан даалтын үйлчилгээг хэрэгжүүлэх зорилгоор 2014 оны 10 дугаар сарын 06-ны өдөр “Хөнгөлөлттэй зээлийг олгох хамтран ажиллах гэрээ”-г байгуулсан. Хөнгөлөлттэй зээлийн нийт санхүүжилтийн 80 хувь нь сүү сүүн бүтээгдэхүүний чиглэлд, 20 хувь нь жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжихэд зориулагдах юм.
            2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Нийслэлийн жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зөвлөл хуралдаанаар төсөл хүлээн авах хугацааг 2014 оны 10 дугаар сарын 29-ны өдрөөс 11 дүгээр сарын 18-ний өдрийн  хооронд Капитал банкин дээр хүлээн авах шийдвэр гаргасан.
Банк төслийг хүлээж авсны дараагаар батлагдсан журмын дагуу сонгон шалгаруулалтыг хийж зээлийг олгоно.

ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН НӨХЦӨЛ:

  • Зээлийн хугацаа - 5 жил хүртэл
  • Зээлийн хүү - 5 хувь
  • Зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 12 сар хүртэл.

СҮҮ СҮҮН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЧИГЛЭЛД

  • Зээлийн хэмжээ - 500.0 сая хүртэл
  • Санхүүжилтийн 80 хувь хүртэл

ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ДЭМЖИХ ЧИГЛЭЛД

  • Доод хэмжээ: 30.0 сая төгрөг
  • Санхүүжилтийн 20 хувь хүртэл 

Жич: Үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацааг зээлдэгч банктайгаа харилцан тохиролцож, үйлдвэрлэлийн онцлогоосоо хамааран зээлийн хугацааны эхний 12 сар чөлөөлөгдөх эсхүл зээлийн хугацааны үед хэсэгчлэн чөлөөлөгдөх боломжтой юм байна.
Дээрх зээлд хамрагдахыг хүссэн жижиг дунд үйлдвэр эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж доорх шалгуур үзүүлэлтүүдийг хангасан байх шаардлагатай:
Банк дараах шалгуурыг хангасан зээл хүсэгчид санхүүжилт зээл олгоно. 

  • Контракт, хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчдын тоо нь 199-өөс дээшгүй бөгөөд 1.5 тэрбум төгрөг хүртэлх жилийн борлуулалтын орлого бүхий үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэн;
  • Зээл хүсэгч иргэн, хуулийн этгээдийг төлөөлөн зээл хүсэх эрх бүхий этгээд нь Монгол Улсын иргэн;
  • Зээл хүсэгч хуулийн этгээд, иргэн нь 1 жилээс доошгүй хугацаанд үйл ажиллагаа эрхэлсэн туршлагатай;
  • Зээл хүсэгч банк болон банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоонд хугацаа хэтэрсэн өр, зээлийн үлдэгдэлгүй;
  • Тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байгаа бол Монгол Улсын хууль, тогтоомжид заасан зохих зөвшөөрлийг авсан;
  • Бүтээгдэхүүн үйлчилгээ нь зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн төдийгүй зээл, зээлийн хүүний төлбөрөө эргүүлэн төлөх чадвартай;
  • Үйлдвэрлэл явуулахад шаардлагатай мэргэжлийн боловсон хүчин, үйлдвэрлэлийн байр, тоног төхөөрөмжтэй;
  • Сар бүр төлөх зээлийн төлбөр нь бизнесийн болон өрхийн нийт орлогын 60 хувиас хэтрэхгүй;
  • Зохих стандарт, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэх;
  • Байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, дэвшилтэт техник, технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн;

Импортыг орлох, экспортод чиглэсэн бараа,  бүтээгдэхүүн үйлдвэрлэл эрхэлдэг бол давуу тал болох.

ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:

Эхлэх огноо: 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр
Дуусах огноо: 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 17 цаг хүртэл
 
Энэхүү хөнгөлөлттэй зээлийн талаархи дэлгэрэнгүй мэдээллийг Жижиг Дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан болон Капитал банкнаас авах боломжтой.
Холбоо барих:

НЖДҮХСангийн зөвлөлийн нарийн бичиг дарга 11318517, 99100185
Холбоо барих банкны утас:
Капитал банкны 70001912

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11307
0 эможи
keyboard_arrow_up