Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Торгуулийн хуудастай жолооч нарын анхааралд

2014 оны 11 сарын 03

Торгуулийн хуудас  явуулаад байхад торгуулиа төлөхгүй байгаа жолооч нарыг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхаар болжээ. Засгийн газрын 388 дугаар тоот тогтоолоор бэлэн бус торгуулийг  хэрэгжүүлэх болсон.  Уг тогтоолын 4.2-т торгууль хүлээсэн этгээд 14 хоног тутам төлөөгүй тохиолдолд давтан торгох гэсэн заалт байдаг аж.

 Замын хөдөлгөөний хууль, дүрэм зөрчсөн этгээдүүдийг 1000-10000 төгрөгийн торгууль ногдуулж байгаа билээ. Хэрэв торгуулиа төлөөгүй бол 20000 төгрөгийн торгуултай.   Өнгөрөгч нэгдүгээр сарын 1-нээс бэлэн бусаар торгууль тогтоож, мэдэгдэх хуудас тарааж эхэлсэн.Энэ хугацаанд 580 мянга гаруй зөрчилд, 5 тэрбум 800 сая төгрөгийн торгууль ногдуулсан байна. Үүнээс өнөөдрийн байдлаар торгуулын эргэн төлөлт  60 хувьтай буюу 3.4 тэрбум төгрөгийн эргэн төлөлттэй байгаа аж.

 Тиймээс торгуулийн хуудас авсан хэрнээ торгуулиа төлөөгүй, торгууль төлөлтийн хугацаа хэтэрсэн жолооч нарт хариуцлага тооцохоо Автотээврийн үндэсний төв, нийслэлийн Замны цагдаагийн газар, нийслэлийн Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдэгдлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11317
0 эможи
keyboard_arrow_up