Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

А.Дашням: 83 хүний амь насыг аварч 2 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа

2014 оны 11 сарын 04

Нийслэлийн Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, Хурандаа А.Дашнямтай ажлын явцын талаар ярилцлаа.

 

Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн сүүлийн үед хийж хэрэгжүүлж буй ажлын талаар ярилцлагаа эхлэе.
Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс 2014 онд нийслэлийн Онцгой байдлын газрын дарга болон дүүргийн Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний дагуу үйл ажиллагаагаа төлөвлөн мөрдөн ажиллаж байна. Сүүлийн 3 сарын хугацаанд гамшгаас урьдчилан сэргийлэх, хамгаалах чиглэлээр  Дүүргийн Засаг даргын Үер усны аюулаас урьдчилан сэргийлэх тухай, хүн малын гоц халдварт өвчин боомоос урьдчилан сэргийлэх тухай, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх болон тарваган тахлаас урьдчилан сэргийлэх тухай   захирамжуудийг цаг үеийн нөхцөл байдалтай нь уялдуулан төлөвлөн гаргаж хэрэгжүүлэн ажиллаж байна
Дүүргийн Онцгой байдлын хэлтэс ойрын үед хэр их ачаалалтай ажиллаж байна. Гал түймрийн дуудлага өнгөрсөн онтой харьцуулахад ямар байна вэ?
Онцгой байдлын хэлтсээс Монгол улсын Шадар сайд ,ОБЕГазар НОБГазрын даргын баталсан удирдамжуудын дагуу дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг боловсролын байгууллага, шатахуун түгээх станц, автомашиныг хийгээр цэнэглэх станц, автозасварын газрууд, авто засвар, нийтийн байр, автомашины дулаан зогсоолууд зэрэг газруудад  гамшгаас хамгаалах тухай хууль, галын аюулгүй байдлын тухай хууль болон бусад хууль тогтоомжуудын хэрэгжилтийн хүрээнд хяналт шалгалтуудыг зохион байгуулж явууллаа энэхүү хяналт шалгалтын ажилд 117 аж ахуй нэгж байгууллага шалгагдсанаас  452 зөрчил дутагдлыг илрүүлж  зөрчил дутагдлуудыг арилгуулах  талаар холбогдох арга хэмжээ авч ажиллаж байна. Дүүргийн нутаг дэвсгэрт  одоогоор томоохон гамшиг осол гараагүй  хүйтний  улирал эхэлж байгаатай холбоотой  обьектын гал түймрийн дуудлагууд ихэсч  байна. Энэ нь олон шалтгаантай байдаг.
Хэдийгээр онцгой байдлын байгууллагаас гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр нэгдсэн томоохон шалгалтуудыг шат шатаар зохион байгуулж байгаа боловч хүссэн үр дүнд хүрэхгүй  байна. Жишээ нь онц чухал обьектууд болон шатахуун түгээх станцуудын галын аюулгүй байдлыг шалгах, нийтийн байруудын галын аюулгүй байдлыг шалгах мөн худалдааны байгууллагуудын аюулгүй байдлыг шалгах ажлуудыг үндсэндээ хийгээд дуусч байна. Уг шалгалтын явцад нилээдгүй  зөрчлүүд илэрсэн бөгөөд үүнд холбогдох хууль дүрмийн дагуу хариуцлага тооцож, биелэлтийн шалгалтыг дахин явуулах арга хэмжээг зохион байгуулж байна. Түүнчлэн  2014 оны 10 сарын байдлаар хэлтсийн аврах  гал унтраах14, 30, 65 дугаар  ангиудын  бие бүрэлдэхүүн нийт 274 удаагийн гамшиг, гал түймрийн дуудлаганд үүрэг гүйцэтгэн 83 хүний амь насыг аварч 2 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна.
Онцгой байдлын алба дүүргийнхээ бусад хэлтэс, албатайгаа хэрхэн хамтран ажиллаж байна вэ?
Гамшгаас  хамгаалах арга хэмжээ бол хүн бүрийн бүх нийт хамтын нэгдмэл зохион байгуулалттай  үйл ажиллагаа гэж олон улсын түвшинд яригддаг.
Манай хэлтсээс дүүргийн Засаг даргын тамгын газар болон дэргэдэх хэлтэс албадуудтай үйл ажиллагаагаа  хамтран зохион байгуулж ажиллахыг хичээдэг 2014 онд дүүргийн хэлтэс албад болон хороодтой хамтран 10 удаа иргэдэд чиглэсэн сургалт ,өдөрлөг зохион байгуулж ажилласан бөгөөд  саяхан Хан-уул дүүргийн ЗДТГ-аас зохион байгуулсан “Иргэдээ сонсьё” аянд нэгдэн, бүх хороодоор явж “Нэг цэгийн үйлчилгээний аян”-д хамтран оролцож, иргэдэд газар дээр нь гамшгаас хамгаалах болон   галын аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх ажлыг сурталчилж  галын аюулгүй байдлын дүгнэлтийг гаргах ажлуудыг тус тус  зохион байгуулж ажиллалаа.
Түүнчлэн дүүргийн нутаг дэвсгэрт орших автобус компаниуд болон хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулсан. Өнгөрсөн долоо хоногт Автобус-1, Атибус гэх зэрэг компаниудтай хамтарч хөдөлгөөнт эргүүлийн ажлыг зохион байгууллаа. Байцаагч нар маань автобусан дотор зорчиж байгаа зорчигч, иргэдэд гамшгийн болон галын аюулгүй байдлын талаар мэдээлэл өгөх ажлыг зохион байгуулсан нь иргэдээс ихээхэн сайшаалтай үнэлгээ авсан ажлын нэг болсон. Мөн саяхан болж өнгөрсөн цэрэг татлагын ажлын хүрээнд манай хэлтсийнхэн очиж цулгарсан иргэдэд гал түймэр, гамшгийн аюулгүй байдлыг хангах талаар сурталчилгааг хийж ажилласан нь үр дүнтэй болсон гэж дүгнэгдсэн  тиймээс бид цаашдаа  иргэд хамгийн цуглаж байгаа газрууд болон  төрийн болон төрийн бус байгууллагаас зохион явуулж байгаа олон нийтийг хамруулсан  ажиллагаа  үзвэр үйлчилгээний газруудад урьдчилан сэргийлэх ажлыг түлхүү явуулахаар төлөвлөж байна.
 Өвлийн улирал болж байгаатай холбоотой Онцгой байдлын албанд ачаалал ихээр нэмэгддэг үү?
Хамгийн их ачаалалтай улирал бол өвлийн улирал байдаг бөгөөд дийлэнхи дуудлагыг  обьектын гал түймэр эзэлдэг. Гал түймрийн хувьд Улаанбаатар хотын хэмжээнд байнга өсөлттэй гарч байгаа. Үүн дээр иргэдийн аюулгүй байдлыг хангах, галын аюулыг бууруулах тал дээр 10  дугаар сараас эхлээд төлөвлөгөөт  ажлуудыг зохион байгуулж эхэлсэн. Хөдөлгөөнт эргүүл, мотоциколтой эргүүлийг гаргаж гудамжаар явуулж, албан хаагчидаа хороодод хуваарилж гудамж, айл өрхүүдээр аюулгүй байдлаа хангах талаар урьдчилан  сэргийлэх ажлыг зохион байгуулж байна.
Өнөөдөр бид дүүргийн 16 хорооны засаг дарга, хэсгийн ахлагч нарыг урьж сургалт зохион байгууллаа  энэхүү сургалтаар гамшиг гал түймрийн нөхцөл байдлыг танилцуулан гамшгийн эрсдлийг  хэрхэн бууруулах талаар ярилцаж  алдаа оноогоо дүгнэн тэд нарынхаа саналыг сонсож, цаашдаа ямар байдлаар ажиллавал иргэдэд илүү хүрч ажиллах вэ? гэдэг талаасаа  ярилцаж зөвлөлдөж байна
Судалгаанаас харахад гал гарч байгаагийн хамгийн гол шалтгаан бол иргэдийн маань  болгоомжгүй байдлаас их болж байна . Жишээ нь стандартын бус ачаалал даахгүй утсыг хэрэглэх, цахилгааны утсаа мэргэжлийн бус хүнээр  буруу холбуулах  , шалбарсан, хайлсан цахилгааны утсаа сольдоггүй, галлагааны улиралд үнс нурмаа ил задгай хаях, зориулалтын бус саванд хийх гэх мэтчилэн  маш олон хүчин зүйлээс  шалтгаалдаг  дараагийн нэг харамсалтай асуудал бол бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос  хүүхдүүд маань шүдэнзээр тоглох, гааз алдах  гэх мэт байдлаар гал алдаж амь насаа алдах ,эд хөрөнгөө шатаах асуудлууд гарч байна
Хэдийгээр мэргэжлийн байгууллагууд дээрх болгоомжгүй үйлдлүүдийн талаар удаа дараа ярьж хэлж  урьдчилан сэргийлэх сурталчилгаа явуулж байгаа боловч манай иргэд маань  төдийлөн ойшоодгүй чихнийхээ хажуугаар өнгөрөөдөг тал ажиглагдаж байна
Иймд иргэд ард түмэндээ хандаж хэлэхэд мэргэжлийн байгууллагын зүгээс таны амь насны төлөө, сайн сайхан амьдруулахын төлөө, эд хөрөнгөний бүрэн бүтэн байдлыг хангуулахын төлөө хэлж явуулж байгаа үйл ажиллагааг өөрсдийнхөө төлөө хүлээн авч хэрэгжүүлээсэй гэдгийг уриалж байна. Саяхан Шангрелла-н барилгад гал гарлаа. Энэ үеэр ОБЕГ өндөр барилгуудын гал унтраахад хүндрэл тулгарлаа багаж хэрэгсэл дутмаг байлаа гэж байсан. Энэ тал дээр хүндрэл үүсдэг үү?
 Үндсэндээ манай Онцгой байдлын алба байгуулагдаад 10 гаруй жил болж байна. Багаж хэрэгслийн хувьд бид нэг үеэ бодвол өөр түвшинд очсон. Тэгэхдээ хангалттай шаардлагын түвшинд очоогүй байна. Өнөөдөр манай нийслэлийн Онцгой байдлын газарт хамгийн дээд талын давхарт ажиллах хүчин чадал нь есөн давхар. Тэрнээс дээш ажиллах боломж байхгүй. Өндөр байшин барьж байгаатай холбогдуулаад бид багаж, тоног төхөөрөмжөө сайжруулах зайлшгүй шаардлага гарч байгааг саяхны гарсан гал харуулж байна.

Ярилцсанд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11329
0 эможи
keyboard_arrow_up