Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Сайжруулсан зуухны хөнгөлөлттэй үнэ 17-228 мянган төгрөг

2014 оны 11 сарын 04

Сайжруулсан зуух тараах ажил энэ жил ч мөн үргэлжилж буй. Энэ хүрээнд өнөө жил 15300 зуух тараахаар болсон. Төвийн зургаан дүүргийн 92 хороодод тараагдах ба нийтдээ төслийн 24 төрлийн зуухыг итгэмжлэгдсэн лабораторид туршин шалгаснаас тав нь шаардлага хангасан аж. Өөрөөр хэлбэл, иргэдийн өмнө чанарын хувьд ялгаагүй таван төрлийн зуухны сонголт байгаа юм байна. Үүн дээр өмнө нь туршигдсан гурван нэр төрлийг нэмбэл нийтдээ зургаан компанийн найман зуух худалдаанд гараад байгаа юм. Өнгөрсөн жил зуухны үнийн 93 хувийг төслөөс санхүүжүүлж байсан бол энэ жил татаас буурсантай холбоотойгоор 66 хувийг төслөөс хөнгөлж үлдсэн хувийг нь иргэд төлөхөөр зохицуулж өгсөн. Ингэснээр зуухны үнэ 17-228 мянган төгрөгөөр иргэдийн гар дээр очиж байгаа юм байна. Харин зуухны хөнгөлөлтгүй үнэ нь 272-484 мянгын хооронд дээр дурдсанчлан найман төрлөөр худалдаалагдаж байна. 2011 оноос анх утаагүй зуух нэртэйгээр ийм төрлийн зуух тараагдах болсон.

“Гал түлж л байгаа бол утаа гарч л таарна. Нэрнээсээ авахуулаад үлгэр” хэмээх иргэдийн шүүмжлэлээс болоод нэрийг нь өөрчлөөд буй сайжруулсан зуухыг 2011-2013 оныг хүртэлх хугацаанд нийт 120 мянга гаруйг борлуулжээ. 2011-2012 онд 68850, 2012-2013 онд 44654, харин өнгөрсөн жил “Цэвэр агаар” сан 29707 зуух тараасан. Ингэснээр одоо нийтдээ нийслэлийн гэр хорооллын 153211 айл өрх сайжруулсан зуухтай болсон байна. Сүүлийн гурван жилд хийсэн хэмжилт судалгаагаар гэр хорооллын утааны хэмжээ 20 хувиар буурсан гэх мэдээлэл байна. Гэр хорооллыг бүрэн сайжруулсан зуухаар хангавал хотын утааны хэмжээ 40 хувиар буурна гэж үзэж байгаа юм. Сайжруулсан зуух галлагааны тоог хоёр дахин багасгаж, түлшний зарцуулалтын бодит хэмжээг 50 хувь бууруулдаг болох нь судалгаагаар батлагдсан гэж байгаа. Гэхдээ хамгийн гол нь зөв галлагаа чухал гэдгийг мэргэжлийнхэн онцолж байна.

Сайжруулсан зуух тараах ажил энэ жил ч мөн үргэлжилж буй. Энэ хүрээнд өнөө жил 15300 зуух тараахаар болсон. Төвийн зургаан дүүргийн 92 хороодод тараагдах ба нийтдээ төслийн 24 төрлийн зуухыг итгэмжлэгдсэн лабораторид туршин шалгаснаас тав нь шаардлага хангасан аж. Өөрөөр хэлбэл, иргэдийн өмнө чанарын хувьд ялгаагүй таван төрлийн зуухны сонголт байгаа юм байна. Үүн дээр өмнө нь туршигдсан гурван нэр төрлийг нэмбэл нийтдээ зургаан компанийн найман зуух худалдаанд гараад байгаа юм. Өнгөрсөн жил зуухны үнийн 93 хувийг төслөөс санхүүжүүлж байсан бол энэ жил татаас буурсантай холбоотойгоор 66 хувийг төслөөс хөнгөлж үлдсэн хувийг нь иргэд төлөхөөр зохицуулж өгсөн. Ингэснээр зуухны үнэ 17-228 мянган төгрөгөөр иргэдийн гар дээр очиж байгаа юм байна. Харин зуухны хөнгөлөлтгүй үнэ нь 272-484 мянгын хооронд дээр дурдсанчлан найман төрлөөр худалдаалагдаж байна. 2011 оноос анх утаагүй зуух нэртэйгээр ийм төрлийн зуух тараагдах болсон.

“Гал түлж л байгаа бол утаа гарч л таарна. Нэрнээсээ авахуулаад үлгэр” хэмээх иргэдийн шүүмжлэлээс болоод нэрийг нь өөрчлөөд буй сайжруулсан зуухыг 2011-2013 оныг хүртэлх хугацаанд нийт 120 мянга гаруйг борлуулжээ. 2011-2012 онд 68850, 2012-2013 онд 44654, харин өнгөрсөн жил “Цэвэр агаар” сан 29707 зуух тараасан. Ингэснээр одоо нийтдээ нийслэлийн гэр хорооллын 153211 айл өрх сайжруулсан зуухтай болсон байна. Сүүлийн гурван жилд хийсэн хэмжилт судалгаагаар гэр хорооллын утааны хэмжээ 20 хувиар буурсан гэх мэдээлэл байна. Гэр хорооллыг бүрэн сайжруулсан зуухаар хангавал хотын утааны хэмжээ 40 хувиар буурна гэж үзэж байгаа юм. Сайжруулсан зуух галлагааны тоог хоёр дахин багасгаж, түлшний зарцуулалтын бодит хэмжээг 50 хувь бууруулдаг болох нь судалгаагаар батлагдсан гэж байгаа. Гэхдээ хамгийн гол нь зөв галлагаа чухал гэдгийг мэргэжлийнхэн онцолж байна. - See more at: http://www.wikimon.mn/content/57799.shtml#sthash.MPdAWaSw.dpuf
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11409
0 эможи
keyboard_arrow_up