Arslan.mn - Мэдээний хаан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 25, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Налайх дүүргийн тааз нь нурсан 24 дүгээр байрыг засварлах хөрөнгийг шийдвэрлэлээ

2014 оны 11 сарын 05

Нийслэлийн Засаг дарга “Хөрөнгө гаргах тухай” А/934 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Налайх дүүргийн орон сууцны 24 дүгээр байрны орцны тааз нурж, оршин суугчдын эрүүл мэнд, амь насанд аюул учирч болзошгүй байгаа тул тус байрны барилгын засварын ажилд шаардагдах 15 008 600 төгрөгийг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлэхээр шийдвэрлэлээ.
Барилгын засварын ажлыг холбогдох хууль, журмын хүрээнд зохион байгуулж, гүйцэтгэл, үр дүнг Нийслэлийн Засаг даргын өмнө хариуцаж ажиллахыг Налайх дүүргийн Засаг дарга Х.Болдбаатарт үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
11466
0 эможи
keyboard_arrow_up